Поп урсгалыг сонирхогч бүсгүйчүүдээ

Хүн бүрийн сонсдог хөгжим ,урсгал чиглэл өөр өөр. Мэдээж бүсгүйчүүд та бүхэн ч гэсэн ардын зохиолын поп, рок гээд  өөрт мэдрэмж төрүүлэхүйц сэтгэлийг тань сэргээдэг тэр гайхалтай аялгууг л сонгодог. Тэгвэл энэ удаад бид поп урсгалыг мэдэрч сонсдог бүсгүй танд энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Поп хөгжмийн урсгал нь баруун европийн олон орнуудад ихэд дэлгэрсэн бөгөөд Популярный буюу олонд алдартай , нэртэй гэсэн утга бүхий үгнээс гаралтай товчилсон хэллэг юм. Анх 1980-аад оны үед поп рок хөгжмийн урсгал хүчтэй дэлгэрч байсан ч хэсэгтээ энэхүү хөгжмийн сонсогчид ховордож, хамтлаг дуучид багассан гэхэд болно. Алга болсон гэдэг нь хуучин байсан үетэй харьцуулахад  одоо үед түүнээс хэд дахин багассан гэсэн үг юм. Поп хөгжимгүйгээр 1980 оныг төсөөлөхөд бэрх. Энгийн зохиомжтой амьдралын ердийн хэв маягийг дүрслэн харуулдаг учраас поп хөгжим хүмүүст амархан хүрч чадсан юм. 1970-аад оноос хойш поп хөгжим нэлээд хүчтэй дэлгэрч эхэлсэн. Мөн рок хөгжим поп хөгжимд ойртсоноор алтернатив хэмээх шинэ урсгал бий болсон.

Энэ нь хуучин байсан хард рок хөгжмөөс ялгаатай бөгөөд поп хөгжмөөс илүү хүнд дуугаралтай шинэлэг хөгжим байсан юм.Үүний үр дүнд поп хөгжим рок хөгжимд ойртон хөгжих болж энэ хоёр хөгжмийн хооронд үүсчээ. Орчин үед урлаг судлаачид тэр дундаа хөгжим судлаачид поп хөгжмийг рок хөгжмийн нэгэн урсгал хэмээн үзэх болсон. Эндээс үзэхэд рок хөгжим өөрийн хүрээг асар хурдтай нэмж байгааг харж болно. Бүхэл бүтэн нэг цаг үеийг эзэгнэсэн поп хөгжим одоо рок хөгжмийн урсгалд багтах болсон. Учир нь поп хөгжмийн хөгжил удааширч харин рок хөгжмийн хурдацтай хөгжил нь поп хөгжимд ойртож байгаа юм. Ингээд орчин үед поп рок хэмээн нэрлэх болсон юм. Рок поп хөгжим нь хүнд аялгуутай ч намуухан дөлгөөн хоолойн цар аялгуутай дууны хүрээг их шахаж гаргадаг үг нь уянгын талдаа байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.