Хувцасаа илүү үнэ цэнэтэй харагдуулахыг хүсвэл эдгээрийг анхаараарай

Өдөр бүр өмссөн хувцасаа үнэ цэнэтэй харагдуулах аргыг бүсгүйчүүддээ хүргэж байна. Эмэгтэй хүн бүр үнэтэй гутал, цүнх , гоёл чимэглэлийг олноор авч чаддаггүй шүү дээ. Тиймээс сонголт бүр дээрээ зөвийг нь сонгож байгаарай

Доторлогоог сайтар шалга



Хувцас худалдан авахдаа доторлогоог сайтар харах хэрэгтэй. Муу чанарын хувцас оёдол муу зарим нь доторлогоо байдаггүй. Зурган дээр харуулсан шиг сумыг анхаарч хараарай. Дотрын ялгааг тод харуулсан байна.

Хэв загвар



Хуучин, хоцрогдсон  загварын хувцас нь хямдхан харагддаг. Тиймээс хямдрал зарласан байсан ч ийм төрлийн хувцас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Зарж байгаа газарт ашигтай ч танд бол эсрэгээрээ байх болно.

Материал



Хувцасны материалыг шалгаж авах хэрэгтэй. Жишээ нь неопрен материалтай хувцас хямд харагддаг бол даавуун материалтай илүү үнэ цэнэтэй харагдуулдаг.

Элгэн материалыг илүүд үз


Торгон элгэн материалтай хувцас нь арьсан хувцаснаас ч илүү үнэтэй харагддаг. Тийм болохоор айхгүйгээр элгэн хувцас сонгож болно.

Ил цахилгаанаас  татгалз


Чанартай хувцас ихэвчлэн далд бөгөөд хувцасны өнгөтэй зохицсон цахилгаантай байдаг. Тиймээс боль болох ил гарсан цахилгаантай хувцаснаас татгалзах хэрэгтэй.

Хэт өндөр, бараан өнгийн гутлаас татгалзах



Цайвар, гэгээлэг өнгийн гутал нь үргэлж үнэтэй харагддаг. Мөн энэ жил шовхдуу үзүүртэй гутал трэнд болж байгаа. Харин хар өнгийн гутал бүхий л хувцас дээр зохицдог, нийтлэг өмсдөг учраас хүний нүдэнд тусахаар онцгой харагдаж чаддаггүй.

 Нийтлэг бус онцгойг сонго


Илүү өвөрмөц, чанартай материал, чанартай оёдолтой байдаг учраас брэнд хувцаснууд үнэтэй байдаг.

Тиймээс хамгийн гол нь -  цэмцгэр байх

- Хэзээ ч үрчлээстэй хувцас бүү өмс
- Товчийг маш цэмцгэр товчлох эсвэл огт товчлохгүйгээр сул тавих
- Өөрийн биед яг таарсан хувцас сонгох
- Хэт олноор үйлдвэрлэсэн олон нийтэд зориулсан хувцаснаас татгалзах

Цүнхээ сонгохдоо


Төв өнгө илүү үнэ цэнэтэй харагддаг. Хар, цагаан, шаргал гэх мэт мөн үнэт чулуу мэт харагддаг өнгүүдийг илүүд үздэг. Хиймэлтэй арьстай хослуулсан гэгээлэг цүнх сонгоорой.

Мэдээж хямд, чанартай цүнх оёдлоороо ялгаатай. Аль болох цэвэр, жигд оёдолтой цүнх худалдан аваарай. Мөн хямдхан цүнх нь илүү чимэглэл зүүлт багатай байдаг.

Хатуу биетэй цүнх нь сул зөөлөн цүнхээ бодвол илүү удаан эдэлгээтэй байдаг.

Гоёл чимэглэл



Жижиг, чамин гоёл чимэглэл нь эмэгтэй хүнийг илүү эмэгтэйлэг үнэ цэнэтэй харагдуулдаг. Харин гялтганасан, алмаазан, том шигтгээтэй ээмэгнүүд нь Couture даашинз дээр л хамгийн тохиромжтой.

Хар бараан өнгөнөөс татгалз



Бараан өнгөнөөс татгалз. Өнгөлөг, үнэт чулуу мэт  цайвар өнгийг сонгоорой.

Хайхрамжгүй бүү хувцасла


Хайхрамжгүй хувцаслахгүй байхыг хичээгээрэй. Өргөн гуятай, нэвсгэр хувцаснаас илүүтэй сонгодог, романтик, энгийн хэв маяг нь үнэтэй харагддаг.

Алтлаг гоёл нэм


Загварлаг сайхан харагдах тун энгийн нэг арга бий. Жишээ нь цагаан футволк, жинсэн өмд өссөн бол алтлаг, алтаар бүрсэн чанартай гоёл зүүвэл тун өөр харагдах болно шүү.

Өөр өөр хувцас хослулах



Сүүлийн үед өөр өөр хувцас хослуулан өмсөх болсон. Жишээ нь жинсэн цамц, савхин өмд, элгэн хүрэм гэх мэт

Товчийг анхаарна



Хувцас болон хувцас оёсон утас нь яг адилхан өнгөтэй байдаг. Мөн хуванцар товч нь хувцасыг хямдхан харагдуулдаг. Тиймээс метал товчийг сонгоорой.

Цагаан өнгө



Цагаан өнгөний хувьд үнийн ялгаа бараг харагддаггүй. 10 долларын цагаан хувцас, 100 долларын цагаан хувцас ижил төстэй байдаг.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Энхэ (199.87.154.255) 2017-07-05 07:02:14
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо Доллар маш хурдацтай өсөж байна
Гэрлээ (91.219.237.229) 2017-07-05 04:09:39
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид
Гэрлээ (62.102.148.67) 2017-07-05 01:26:33
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна Монгол ялагдаад эхэллээ
Энхэ (163.172.67.180) 2017-07-04 22:12:51
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад эхэллээдээ