Гэрийн нөхцөлд үрчлээний эсрэг маск хийх
Анхаарах: Үүнийг бэлдэхэд ихээхэн цаг ордог тул та унтахынхаа өмнө хоёр цагийн өмнө бэлдвэл зохистой. Мөн шууд үр дүнгээ харуулах боломжгүй бөгөөд 3-5 хоногийн дотор мэдрэгдэж эхэлнэ.

Орц:
- Өндөгний шар 1ш
- 1 халбага Оливын тос эсвэл зүгээр байгалийн гаралтай тос
- 1 халбага нуурын давс
- 1 халбага зөгийн бал
- Шилэн саванд бүлээн ус
- 1 Том халбага вазелин
Хийх заавар: Дээрх бүх зүйлээ хольж миксердээд хөргөгчний сэрүүн температур болон хөргүүрт хийж 30 мин орчим байлгаад таны үрчлээний эсрэг маск бэлэн болно. Нүүрэндээ массаж хийх маягтаа илж түрхээд 20-30 мин дараа цэвэр усаар эсвэл нүүр цэвэрлэгч порлоноор арчина.
Эх сурвалж: ugluu.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







