Хөл хүндтэй ч гайхалтай дүрийг бүтээсэн жүжигчид
Эмэгтэй жүжигчид дүрээ сайн гаргаж, бодит мэт болгохын тулд өөрсдөөсөө маш их зүйлсийг шавхаж чаддаг. 5 сартай хөл хүнд жүжигчид хэрхэн хүний сэтгэлд хоногшсон гайхалтай дүр бүтээсэн болон хэр чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан эмэгтэйчүүдийг танилцуулж байна.








Анжелина Жоли - Солигдсон нь
Бодит явдлаас сэдэвлэсэн тус кино нь хөл хүнд бүсгүйг ихээхэн ядрааж байжээ. Аль хэдийнэ дөрвөн хүүхэдтэй болсон ээж хүний хувьд хүүгээ алдсан эмэгтэйн дүрийг бүтээх нь хэцүү байсан нь мэдээж биз. Зураг авалт дууссанаас хэдхэн сарын дараа тэрээр ихрүүдээ төрүүлсэн юм.

Блейк Лайвли - Адалиний үе, Гүехэн ус
Хэдийгээр 5 сартай хөл хүнд байсан боловч хоёр ч киноны зураг авалтыг амжилттай дуусгажээ.

Кейт Уэнслит - Divergent
Тус киноны дүр нь хатуу чанга эмэгтэй бөгөөд үргэлж хар хувцас өмссөн нь түүний томорсон гэдсийг сайн далдалсан аж. Мөн Кейт киноны ихэнх хэсэгт зөвхөн нэг удаагийн зураг авалтаар дуусгаж байжээ.

Сара Жессика Паркер - Их хотын амьдрал
Тус цувралын 5 дугаар улирлын зураг авалтын үеэр жүжигчин эмэгтэй хөл хүнд байсан ба зураг авалтын багийнхан түүний өдрөөс өдөрт томорч буй гэдсийг далдалсан хувцас өмсгөсөн байна.

Хэлэна Бонхэм Картер - Свийни Тодд
Киноны зураг авалт эхлэхээс дуусах хүртэл тэрээр киноны онцлогоос шалтгаалж корсет зүүж байжээ. Мэдээж энэ нь түүнд амаргүй л байсан болов уу?

Брью Барримор - Blended
Гэр бүлийн инээдмийн кино болох тус кинонд жүжигчин эмэгтэй хөл хүнд тоглосон аж. Кинонд тоглохоо зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа тэрээр өөрийгөө хөл хүнд болсон гэдгээ мэдсэн байна.

Скарлет Йохансон - Өшөө авагчид: Ултроны эрин үе
Хүнд зураг авалтууд ихтэй байсан учир Скарлет маш амархан ядарч байжээ. Ийнхүү зураг авалтын багийнхан нэгэн шийдэлд хүрсэн нь орлон тоглогч тоглуулах явдал байжээ.

Кортни Кокс - Найзууд
Найзууд цувралын хамгийн сүүлийн улиралд тоглох үеэрээ жүжигчин бүсгүй хөл хүнд байсан ба түүнийгээ үргэлж нуухыг хичээж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







