Багваахай цэцгийн чанамал Орос ардын уламжлалт эмчилгээ

Багваахай цэцэг нь хаврын хөөрхөн цэцэг төдий биш маш ашиг тустай хүнсний бүтээгдхүүн гэвэл гайхалтай байна уу? Цэцгийг нь салатанд хэрэглэдэг,дэлгэрээгүй цэцэгнээс бал гаргаж авдаг,цэцэгээр нь мөн вино,анхилуун үнэртэй чанамал хийдгийг мэдэх үү.Ялангуяа 5-р сарын багваахай цэцэг гашуун амтгүй,өндөр ашиг тустай байдаг.


Багваахай цэцгийн чанамал нь зөвхөн хув өнгөтэй амттан төдийгүй элэг,цөс,шээсний замын өвчний үед,уушиг(астма,бронхит),цус багадалт зэрэг өвчнүүдийн үед зүйрлэшгүй тустай эм болдог юм.Биеийг хоргүйжүүлэх чанартай учраас биеээс хортой бохирдлыг зайлуулж энэ чанараараа хавдрын эсрэг тэмцэх нэгэн зэвсэг болж байна.

Сонирхуулахад,хятадад энэхүү цэцгийг эрт үеэс хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд одоо түүнийг хүнсний ногоо хэмээн тооцдог.Англид эртнээс багваахай цэцгээр вино хийж заншжээ.Үндсийг нь шараад кофе хийдэг аргыг герман цэргүүд дэлхийн 2 дайны үед ихэд ашиглаж байсан гэнэ.


Багваахай цэцгээр чанамал хийх хялбар 1-р жор

Цэцгийг 5-р сард зам,үйлдвэр суурин газраас хол ой,голын эрэг,горхи нуурын орчмоос түүх хэрэгтэй.Цэцгийг доогуур нь ишгүй түүнэ!

300-400 ширхэг цэцгийг эхлээд угаана.
2 аяга хүйтэн усанд хийгээд 2 минут орчим чанана.
Шүүлтүүр дээр марли тавиад цэцгийг базаж шүүсийг ялгаж авна.
Шүүж авсан шар өнгийн усан дээр 7 аяга сахар нэмээд буцалгана.
Буцалснаас хойш 7 минут чанаад чанамал бэлэн болно.
Цэвэр шилэн саванд хийж таглана.


Чанамал бэлдэх 2-р арга

Энэ нь арай хүнд арга

Цэцгийг 1 хоног хүйтэн усанд хийж хонуулна.Дараа нь шүүж аваад 0,5 л усанд хийж 15 минут чанана.
Чанаж дуусахаас 3 минутын өмнө 1-2 ш хальстай нь хэрчсэн лимон нэмж чанана.
Үүнийгээ дахин 1 өдөр тавьж хөргөөд цэцэг болон лимоныг гаргаж хаяна.
Чанамал дээр 1-1,5 кг сахар нэмж чанахад өнгө нь зөгийн бал шиг өнгөтэй болно.Мөн хөргөөд шилэн саванд савлаж таглана.



Харшилтай хүн хэрэглэхдээ болгоомжтой хандаарай.Хэмжээ тунг ихдүүлбэл алив юм хор болдог.1 удаа хэрэглэхдээ 1 халбага,өдөрт 3 удаа хэрэглэхэд таны эрүүл мэндэд хязгааргүй ач тусыг өгөх болно.

tochka.net-ээс орчуулсан Ц.Ганцэцэг
Уламжлалт эмчилгээ - Дорнын анагаах ухаан
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.