Ээжүүдээ, хүүхэддээ өдөр бүр кальцтай хүнс идүүлээрэй

Кальци бол бидний хүүхдийн яс шүдний бэхжилт хөгжилд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг эрдэс бодис бөгөөд хүний бие махбодийн тулгуур чулуу гэж хэлж болно. Кальциар баялаг хоол хүнс хэрэглэдэг хүүхэд насан туршдаа эрүүл чийрэг ясны бүтэцтэй нас ахисан хойноо ясны сийрэгжилтээс айх аюулгүй болно. Хүүхдийн кальцийн хэрэгцээ нь түүний наснаас хамаарч өөр өөр байдаг. Гэвч нас бүрт кальцийг өргөн хэрэглэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй.

 1-3 насны хооронд өдөрт 500мг

4-8 насны хооронд өдөрт 800мг

 Харин 9-18 насны хооронд өдөрт 1300 мг кальцийг хоол хүнсээрээ авах ёстой.

Юуны өмнө сүү, тараг , бяслаг гэх мэтийн сүү сүүн бүтээгдэхүүн нь кальциар хамгийн баялаг байдаг. Жишээ нь 1 аяга сүүнд 300 мг кальци агуулагддаг. Ногоон навчтай хүнсний ногоонууд, брокколи зэрэг нь мөн л кальциар баялаг зүйлсийг ихээр оролцуулах нь зүйтэй. Эдгээр хүнсийг гэр орондоо байнга байлгахыг хичээх хэрэгтэй. Аль болох хүүхэддээ үлгэр дууриалал болж кола гаазтай ундаа жүүсний оронд сүү тараг хоормог хэрэглэж занших хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.