Алдартай найзууд
Бид алдартай одуудыг хөгжилдөж байгаагаар, хоёр биендээ дурласнаар, сайн найз нөхдийн дүрээр дэлгэцийн бүтээлээс олж хардаг. Энэ удаад уншигчиддаа зориулаад олон жилийн турш үерхэж нөхөрлөж байгаа олны танил эрхмүүдийг танилцуулъя.
Эми Поелер ба Тина Фэй. Тэд 20 жилийн туршид найзалж байгаа. 1993 онд Чикаго хотод анх танилцаж байжээ.

Жэннифер Анистон ба Кортни Кокс. Найзууд цуврал эхлэх үед тэд танилцсан бөгөөд одоог хүртэл найзалж байгаа ажээ. 2015 онд Жэнниферийг хуримаа хийхээд Кортни түүний гэрчээр оролцсон.

Леонардо ДиКаприо ба Тоби Магуэйр. Тэдний нөхөрлөл 25 жилийг ардаа өнгөрөөсөн. 2013 онд тэд хамтдаа "Гайхамшигт Гатсби" кинонд хамт тоглосон.

Эва Лонгориа ба Викториа Бекхэм. Алдартай эмэгтэйчүүд 2007 оноос хойш нөхөрлөж байгаа аж.

Рийз Уитерспүүн ба Кейт Уинслет. Нэг өдөр Рийзийн гэрийн хонхыг Кейт дарснаар тэдний нөхөрлөл эхэлсэн ажээ. Тэд хөрш зэргэлдээ амьдрах болсон нь найзлах гол шалтгаан болсон гэнэ.

Тим Бартон ба Жонни Депп. Хэрвээ та анзаарсан бол Тим Бартоны найруулсан киноны гол дүрд Жонни Депп тоглодог. Энэ нь тэдний олон жилийн нөхөрлөлтэй салшгүй холбоотой.

Бред Питт ба Жеорж Клүүни. Тэд "Тэнгисийн 11, 12, 13" зэрэг цувралд кинонд хамтран тоглосноор нөхөрлөх болсон.

Ариан Гранд ба Жастин Бибер. Тэд нэг менежертэй болсон нь найзалж нөхөрлөх эх үндсийг тавьсан гэж хэлж болно.

Жастин Тимберлэйк ба Жимми Фаллон. Тэд 2000 оны эхэн үеэр "Бямба гарагийн үдэш" шоунд оролцож танилцсанаар тэдний нөхөрлөл эхэлсэн түүхтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







