Энэ намар таны хувцасны шүүгээнд байвал зохих 7 өнгө
Өглөө оройдоо жихүүн ч өдөртөө налгар нартай намар сайхан. Намрын шар навчистай хослон бүсгүй та ч гэсэн өдөр бүр өнгөлөг сайхан харагдах ёстой. Энэ удаад таны хувцасны шкафанд байх ёстой 7 өнгийг танилцуулж байна.
Хар хөх - ногоон

Энэхүү өнгө нь бүсгүй хүнийг царай илүү гэрэлтүүлж, үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна хувцас үнэ цэнэтэй , тансаг харагддаг. Ийм өнгөтэй хүрэм, юпка, өмд, цамц бүгд сайхан харагдах болно.
Сувдан ягаан

Эмэгтэй хүнийг өнгөөр дүрсэлвэл сувдан ягаан өнгөөр төсөөлөгддөг. Ийм өнгө цагаан, шаргал, хар бүр ногоон өнгөтэй ч тун сайхан хоршдог. Чөлөөт хувцаснаас илүү дэгжин хувцас сонгохдоо ийм төрлийн өнгийг сонгоорой.
Цэнхэр

Хар үс, хар нүдтэй хүмүүсд энэ өнгө илүү сайхан зохидог. Та нэхий дээл эсвэл намрын хүрэм худалдан авах гэж байгаа бол энэ өнгө хамгийн тохиромжтой. Цагаан, улбар шар, хар өнгөтэй хамгийн сайн тохирдог.
Улаан хүрэн

Бургундийн улаан дарсыг санагдуулам энэ өнгө хаана ч өмссөн тохиромжтой байдгаараа тун нийтлэг юм. Оффисд өмсөхөд тохиромжтой ч болзоонд ч гэсэн хамгийн сайхан харагдуулах өнгө байж чадна.
Улбар шар

Намартай хамгийн сайхан хорших өнгө бол улбар шар. Улбар шар өнгийн бүхий л төрлийн хувцастай байхад хэтрүүлэг болохгүй. Улбар шар гутал, улбар шар цамц, улбар шар хүрэм, улбар шар өмд гэх мэт ... Хар, цагаан өнгөтэй хослуулан өмсвөл тун зохимжтой байдаг.
Нил ягаан

Нил ягаан өнгийг сүүдэрлэг өнгөтэй хослуулбал сайхан харагддаг. Жишээ нь хар хөх өнгөтэй. Эсвэл ийм өнгийн хүрэм өмссөн бол ягаан өнгийн уут, ороолт, малгай зэрэгтэй хослуулах хэрэгтэй.
Тод цэнхэр

Энэ өнгө нь өөрийн эрхгүй бусдын нүдэнд өртдөг. Ийм өнгийн хувцас өмссөн байхад хажуугийн дэргэдүүр чинь өнгөрх хүмүүсийн харц тань дээр тогтох болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.