Саудын Арабын гүнж Дорнодын бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах ажлыг санаачлан хийнэ

Гоо сайхан, энэрэнгүй сэтгэл, ухаалаг зан чанараа алдартай Арабын гүнж Амира ат-Тавиль нь бурангуй ёст нийгэмд эмэгтэйчүүд хэрхэн хэлмэгдэж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд,  тэдгээр бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах ажлыг санаачлан хийж байна. Амила гүнж АНУ - д бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн юм. Баруунд багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө байж чаддаг гэж хүмүүс үздэг. Тэрээр өөрийн орны эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, сонгох эрхтэй байлгах тал дээр ажилласаар байна.



Мөн ядуурал, гамшгийн улмаас шаналж буй олон мянган хүмүүсд туслажээ. Пакистанд болсон үерийн улмаас гэр оронгүй болсон хүмүүсд мөн баруун Африкийн ард иргэдэд байшин барьж өгсөн бөгөөд зөвхөн өөрийн улс гэхгүй дэлхийн олон оронд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулан ажилладаг юм. Түүний дэлхий дахинд үзүүлж буй сайн үйлс олон мянган хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.



Амира гүнж 1983 оны 11-р сарын 6-нд Саудын Арабын Рияд хотод төрсөн бөгөөд өвөө эмээгийнхээ гар дээр өсчээ. Тэрээр  "Alwaleed bin Talal Foundation" буюу олон улсад "Alwaleed Philanthropies" нэрлэгддэг ашгийн бус санг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү сан нь  ядуурлыг бууруулах, гамшгийн яаралтай тусламж, шашин хоорондын яриа хэлэлцээ, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг дэмжих зорилготой олон улсын ашгийн бус байгууллага юм.

Дэлхий даяар
тулгамдаж буй асуудлыг өөрийн нүдээр харж, ойлгохын тулд одоогоор 71 орноор зочлоод байгаа юм. Амира гүнж АНУ - ын NBC"s Today, CNN International , NPR,  Time сэтгүүл болон  Foreign Policy сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Арабын эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярилцлага өгч,
"Ойрхи Дорнод ба Хойд Африкийн өөрчлөлт" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, АНУ - ын ерөхийлөгчтэй үзэл бодлоо солилцсон юм.



Тэрбээр үндэсний  ажилгүйдэлтэй тэмцэж, ажлын байр бий болгох, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх замаар өсвөр үеийн залуучуудад эрх мэдэл олгоход чиглэсэн олон улсын залуучуудын байгууллага болох "Silatech" - ын  удирдах зөвлөлийн гишүүн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн холбооны хүндэт гишүүн бөгөөд Саудын Сайн Дурын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн билээ. Түүний хийсэн бүхий л сан үйлс, хүмүүнлэгийн ажлыг үнэлэн 2011 онд "Хүмүүнлэгийн шагнал" хүртээж, 2012 онд "Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг 100 эмэгтэй" жагсаалтын 4 т бичигдэж байжээ.

Тэрээр тэнгэр элч мэт дэлхийн олон сая хүмүүсд тусламжийн гараа сунгаж, олон мянган хүмүүсд амьд үлдэж, амьдрах боломжийг олгож байгаа гайхамшигтай эмэгтэй юм.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.