Playboy сэтгүүлийн эзэн ноён Хью Хефнер таалал төгслөө
Эрчүүдэд зориулагдсан хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох Playboy сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгслөө. Тэрээр өөрийн Playboy харшдаа амьсгал хураасан бөгөөд түүнийг нас барах үед хамгийн дотны хүмүүс хамт байсан ажээ.

1953 онд 600 доллартай өөрийн хэвлэлийн бизнесийг эхлүүлж байсан эр дэлхийд алдарт цуутай баячуудын тоонд толгой цохиж чадсан билээ. 1970 оноос туулайн өмсгөлтэй халуухан зөөгч хүүхнүүдтэй тансаг үдэшлэгийг уламжлал болтол зохиосон ба өдгөө хүртэл зохиогдсоор ирсэн юм. Тэрээр өөрийн сэтгүүлийг гаргаснаас хойш сэтгүүлийг чимэгч зуун зуун бүсгүйчүүдтэй хамтран амьдарч, хэд хэдэн гэрлэсэн аж.

Сэтгүүлийн халуухан охидод зориулсан алдартай телевизийн шоунууд ч олон нийтэд хүрсэн ба үзэгч ихтэй шоуны тоонд албан ёсоор багтдаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.19)
2017-09-28 22:14:54
haramshaarhui amidarsan er dee
0
0
0
Хариулах







