Дуучин Селине Дион эргэн ирнэ

Өнгөрсөн оны эхэн үеэр тайзаа орхиж байгаагаа сонсогч, фенүүддээ дуулгаж гонсойлгосон дуучин бүсгүй эргэн тайзан дээрээ гарахаар болжээ. Түүний нөхөр Рене Анжелегийн бие гэнэт эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэнээх Селине хатагтай илүү сайн гэрийн эзэгтэй, ээж байхаар шийдэж урлагаа орхисон юм. 

Саяхан дуучин бүсгүй өөрийн твиттер хуудсандаа "Би эргэн ирлээ, Лас Вегасчуудаа" хэмээн жиргэсэн аж. Үүгээр ч зогсохгүй ирэх найм дугаар сард тэрээр Лас Вегасын Цезарь театр өөрийн "Миний зүрхний шувуухай" тоглолтоо хийхээр болжээ. "Нөхөр минь намайг тайзан дээрээ дахин гарч дуулахыг хүссэн, одоо түүний бие сайн байгаа. Би өөрийн гэр бүлийнхэнд маш их хайртай, үүнтэй адил шүтэн бишрэгчиддээ ч хайртай" хэмээн хэлсэн байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.