Сайхан нойрсохын нууц
Eve Sleep компанийн ажилтнууд 2000 британи хүнээс асуулга авчээ. Мэргэжилтнүүд сайхан нойрсохын тулд үдшийн 22 цаг 39 минутад орондоо орох ёстойг олж мэджээ. Мөн унтахаасаа 37 минутын өмнө үүрэн гар утсаа холхон шиг тавих хэрэгтэй гэнэ.


Түүнчлэн унтахаасаа өмнө цаасан ном уншвал нойрны чанар сайжирдаг байна. Нойрсоход хамгийн тохиромжтой агаарын хэм бол 17 градус аж. Мэдээж унтлагын өрөөний гэрлийг унтраасан байх ёстой. Дээр нь унтлагын хувцас өмсөөд баруун талаараа харж хэвтвэл зүгээр юм.
Санал асуулгад оролцогчдын 44 хувь нь хэн нэгэнтэй цуг унтахгүй бол сайхан нойрсдогоо хэлжээ. 10 хүний дөрөв нь унтахаасаа өмнө цаасан ном уншдаг болохоо өгүүлэв. Таван хүний хоёр нь өрөөнд гэрэлтэй бол унтаж чаддаггүй гэдгээ хэлжээ. Дийлэнх хүмүүс хөлөө нугалаад, баруун талаараа харж унтдаг байв. Харин 20 хүний нэг нь дээшээ харж унтдаг байна.
Хүмүүс унтлагын хувцастай унтахыг илүүд үздэг аж. Гэхдээ чармай нүцгэлж унтдаг хүмүүс 20 хувь байсан гэнэ шүү. Хэт халуунд хүмүүс сайхан амарч чаддаггүй аж. Таван хүний нэг нь “сэгсийтэл” секс хийвэл сайхан унтаж чаддаг хэмээн хариулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







