Хар арьст барби Даки Тот

Австралийн  "Australia’s Next Top Model" тэмцээнд оролцож эхэлснээс хойш түүний талаар олон нийт сонирхож эхэлсэн юм. Тэрээр 1995 оны 10 - р сарын 23 нд төрсөн. 21 настай Өмнөд Суданаас гаралтай эмэгтэй юм. 16 настай байхдаа "Australia’s Next Top Model" тэмцээнд оролцож байсан бөгөөд финалд шалгарсан билээ. Даки Тот нь Vogue, Harper"s Bazaar зэрэг алдартай сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байв. Шоундаа амжилттай оролцож хэд хэдэн загварын агентлагтай гэрээ байгуулах санал ирсэн юм. Нью -Йорк, Парис, Лондон, Сидней зэрэг хотуудын алдартай загварын агентлагуудтай хамтран ажиллаж байна. Олны анхаарлыг татаж байсан бас нэгэн зүйл нь барби хүүхэлдэйг санагдуулам галбир, төрхтэй байсан явдал юм. Гэвч тэрээр ямар нэгэн барби шиг болох мэс ажилбар, хагалгаанд ороогүй бөгөөд түүний төрөлхийн төрх ингэж төржээ.


Цахим ертөнцөд түүнийг "хар арьст барби" хэмээн ярьж байгаа бөгөөд загвар өмсөгч бүсгүй ч барби шиг зургуудаа инстаграм хуудаснаа тавьж байгаа юм. Даки Тот - ын зургуудаас хүргэж байна.


















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Wow (202.55.183.108) 2018-09-04 17:41:02
Tsagaan zalyuchuudin erleg bnda fes deer bandaashtaigaa bn