Хятад улс анх удаа ижил хүйстний талаарх киног зөвшөөрлөө

Кино найруулагч Ван Чао хятадын олон нийтийн сүлжээгээр бусдад энгийн мэт санагдах зүйл боловч кино бүтээгчдэд маш том алхам болох мэдээллийг хүргэжээ. 



Хятадын кино зохицуулагчид анх удаа ижил хүйстнүүдийн талаарх бүтээл туурвиж болохыг баталсан байна. Ийнхүү зөвшөөрлийн дагуу тун удахгүй нэгэн бүтээл дэлгэцнээ амилах нь ээ. Тус кино нь хятад, франц хоёр эрийн хайр сэтгэл болоод тэдний ээдрээтэй харилцааны талаар өгүүлэх аж. Гол дүрд хятадын дуучин Хан Гөнг, францын жүжигчин Жереми Эклайм нар тоглох юм. Найруулагч Ван Чао "зохицуулагчдад жижиг алхам бол найруулагчдад томоохон алхам боллоо" хэмээн мэдэгдсэн байна. Өмнө нь найруулагч БаоПинг Цао өөрийн бүтээлд хоёр эрэгтэй үнсэлцэж буй хэсэг оруулсны төлөө шийтгэгдэж байжээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.