Нэг гартай серфингийн тамирчин бүсгүй
Энэхүү эмэгтэй бол өөрийгөө нэг гаргүй гэж гутралгүй амжилтанд хүрсэн серфингийн тамирчин Бэттани Гамильтон юм. Тэрээр 1990 оны 2 сарын 8 нд төрсөн бөгөөд одоо 27 настай. 2003 онд буюу 13 настай байхдаа акулын дайралтанд өртөж зүүн гараа тас хазуулсан байна. Тавцан дээрээ зүүн гараа унжуулан хэвтэж байх үед энэхүү үйл явдал болжээ. Эрэг рүү сэлэхэд нь түүний найз тусалсан бөгөөд аав нь яаралтай тусламжинд хүргэж чадсан юм. Охин их хэмжээний цус /60%/ алдсан ч азаар амьд үлджээ. Гэхдээ гаргүй болсон гэж сэтгэлээр уналгүй үргэлжлүүлэн серфингээр хичээллэж, Амеркийн мэргэжлийн тамирчин болсон бөгөөд серфингийн улс, ази, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа юм.


Энэ явдлын дараа түүнийг олон телевезүүд шоундаа оролцохыг урьж, "Soul Surfer" хэмээх түүний бодит түүхээс сэдэвлэсэн кино бүтээсэн юм. Мөн ном ч хэвлэгдэв. Опра Уинфри шоу , Ellen шоу, Morning America зэрэг дэлхийд алдартай шоунд гол зочноор оролцож, сонин, сэтгүүлүүд хүртэл түүний талаар бичиж байлаа. 2004 онд түүнийг эргэж ирсэн шилдэг тамирчин шагналаар шагнаж, "Courage Teen Choice Award" - ын ялагч болсон юм. Үүнээс хойш жил болгон улс, дэлхийн тэмцээнүүдэд оролцож үргэлж амжилт гаргасаар байгаа юм.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Hulan
(66.181.184.139)
2017-10-18 15:32:17
Uneher baharhmar ym
0
0
0
Хариулах







