Дэлхийн аварга П.Орхон Монгол Улсын Гавъяат амирчин боллоо

Францын Парис хотноо болсон  "Парис-2017" дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнээс П. Орхон алтан медальт хүртэж, дэлхийн аварга болсоноор Монгол орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Тиймээс дэлхийн чансаатай олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Гавъяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардууллаа.


Тэрээр “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.

Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга тэрээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь гавъяат,  эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж Монголын түүхэнд нэрээ мөнхөлж байна. Улс эх орныхоо төлөө гавъяа гаргаж яваа эрхэм гавъяат П. Орхондоо халуун баяр хүргэе.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.