Сурагчийн дүрэмт хувцасны загварыг танилцууллаа
Сурагчдын дүрэмт хувцасны загвар болон шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн
сурах бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа.Энэ жил
ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь буюу 37300 гаруй
сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Эдгээрээс Улаанбаатар хотод 141792
сурагч, хөдөө орон нутагт 231505 сурагч шинэ дүрэмт хувцас шинэ
хичээлийн жилдээ өмсөх юм байна. Манай улсын хэмжээнд нийт 728000 гаруй
ширхэг дүрэмт хувцас нийлүүлэгдэж байгаа аж. Энэхүү шинэ дүрэмт хувцас
нь хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, монгол орны цаг агаар, уур амьсгалд
бүрэн нийцсэн иж бүрдэл бүхий давуун ноосон материалтай юм байна. Дүрэмт
хувцасны үнэ нь өмнөх өмсөж байсан хувцасны ижил төрлийн хувцасны
үнэтэй харьцуулахад 10000-24000 төгрөгний зөрүүтэйгээр худалдаанд гарах
гэнэ. Хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө эдгээр дүрэмт хувцасыг энэ
сарын 30 гэхэд бага ангийн буюу 1-3 ангийн сурагчдад нийлүүлж дуусах аж.
Мөн 4-5 ангийн сурагчдын хувцсыг ирэх сарын 15 гэхэд, дунд ангийн
сурагчдын хувцасыг ирэх сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарын
дагуу ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







