Байцааны маск сэвх, толбыг арилгадаг
Байцаа маш олон төрлийн ашиг тустай. Шүүс болгож уувал эрүүл мэндэд тустай, хоол болгож идвэл гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж, хүний биед хэрэгцээт витаминуудыг өгдөг бол гоо сайхны бүтээгдэхүүн болгож хэрэглэвэл байгалийн гаралтай шилдэг маск болж чаддаг.Байцаа нь маш олон төрлийн /A, B , C, E, K/ витаминаар баялаг байдаг. Эдгээр витаминууд арьсанд хэрэгтэй шим тэжээлийг өгч чаддаг байна. Тиймээс сэвх толбо арилгаж, арьсыг цайруулж чийгшүүлэх үйчилгээ бүхий байцаатай маскийг гэртээ хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгч байна.
Цайруулах үйлчилгээтэй байцаатай маск бэлдэх

Орц:
Хэрчиж, нухсан байцаа - 5 халбага
Будааны гурил - 3 халбага
Өндөгний цагаан - 1ш
Маск бэлдэхдээ: орцуудаа бүгдийг нь сайтар хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. 20 минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Нүүрний тослогийг тэнцвэржүүлэхийн тулд:
Хэрвээ таны арьс тослог бол шинэ байцааны шүүсийг өргөст хэмхийн шүүстэй ижил хэмжээтэй хийгээд сайтар холиод тус шингэнээр нүүрээ арчвал тослог багасдаг. Мөн тослог арьс, батганаас болж арьсны нүх томорсон бол исгэлэн байцаагаар арчвал нүх агшхаас гадна сэвх, толбыг бүдгэрүүлдэг.

Үрчлээ болон унжсан арьсыг арчлахдаа:
Шинэ байцааны шүүс дээр өндөгний шарыг хийгээд сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут болгосоны дараа угааж цэвэрлэнэ. Энэ маск нь үрчлээсийг багасгаж, унжсан арьсыг чангалж илүү залуу харагдахад тань туслах болно. Долоо хоногт 2 удаа тавиарай.
Арьсыг чийгшүүлж зөөлөн булбарай болгохын тулд:
Шинэ байцааны том навчийг буцалсан халуун усанд хийж 3 минут дэвтээгээд зөөлөрсөн навчин дээр нь ургамал, байгалийн гаралтай тос жигд түрхээд нүүр болон хүзүүндээ жигд тавина. 20 минут орчим байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Сэвх толбыг арилгахдаа:
Байцааны навчны шүүсийг тараг, хоормогтой тэнцүү хэмжээгээр холиод , нүүрэндээ жигд түрхэж 15-20 минут тавина. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







