Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?




Тослог арьс
Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нvvрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зєв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжvvлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Vvний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дєрвєн удаа хєєс хэрэглэж заншаарай. Тэгээд єєрт тохирсон тослог арьсны эсрэг шєнийн тосыг зєв сонгон хэрэглээрэй. 
Хуурай арьс

Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв тєрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн єєрийнхєє хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мєн ганц тослог гэлтгvй бvх тєрлийн арьсанд хаврын улиралд нvvрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хєгшрєлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн єгєх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бvтээгдэхvvн хэрэглэх нь зєв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж єєрт тохирсон тос чухал vvрэгтэй.
Холимог арьс
Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бvсгvйчvvдэд энэ нь тvвэгтэй санагддаг. Гэрийн нєхцєлд нэг биш хоёр тєрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мєн тослог хэсэгтээ хєєс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маска хэрэглэх жишээтэй.

Ердийн арьс

Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм тєрлийн арьстай хvн Монголын нєхцєлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл єгєєд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бvсгvйчvvдийн тухайд маскийг зєв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нvvрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нvvрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илvv сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
gerlee (182.160.21.20) 2013-03-27 14:19:27
havar irheer hvvr maani sevhdeh geed bh yum yaj archilah ve