Хүн худалдаалах гэмт хэргийн охирогчийг хамгаалах тухай

Энэ удаад бид бүхэн хохирогч хамгааллын талаар доорхи мэдээллийг бэлгэлээ.Бид ямарч асуудалд хохироогч болон хохирогч  хамгаалал гэсэн 2 зүйлийг ярьдаг боловч үүнээс  илүү аюултай зүйл нь ирээдүйд гарах хор уршиг сөрөг хандлага юм. Үүний тулд л хохирогч түүний бие мах бодь , сэтгэл санаа ирээдүйг бүрэн хамгаалах хэрэгтэй ч энэ тал дээр дутмаг хэвээр л байна.


Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг засгийн газараас бус  ТББ-ууд үзүүлж байгаагийн  дээр урт хугацааны үйлчилгээг төрийн дэмжлэггүйгээр хийсэн тохиолдлууд ч цөөнгүй байгаа юм. Улсын хэмжээнд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байна. ХТЭТ ТББ өмнөх жилд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй 36 хүнд туслалцаа үзүүлсэн бол 2016 онд бэлгийн (43 хүн) болон хөдөлмөрийн мөлжлөгийн (нэг хүн) хохирогч нийт 44 хүнд тусалжээ. 



Эдгээрийн 20 нь хууль сахиулах байгууллагын хүсэлтээр хандсан байна. Илрүүлсэн бүх хохирогчид эмэгтэй хүн байсан бөгөөд тэдний нэг нь хүүхэд байв. ХТЭТ ТББ-ын тусалсан хүний наймаанд өртсөн байж болзошгүй 44 хохирогчдоос 22 нь хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргасан байна. Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх 2016-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх журмыг баталсан. Улаанбаатар хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1-р дүүргийн байранд гэрч, хохирогчийн тусгай өрөө гарган ажиллаж байна. 2016 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 4 Монгол иргэнийг Хятад улсаас эх нутагт нь буцаан авчрахад төрөөс туслалцаа үзүүлсэн байна. Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн этгээд хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргаж болох ба энэ тохиолдолд цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулдаг байна.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 



12 дугаар зүйл.Хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээнд 
12.1.Хохирогчид дараах халамж, үйлчилгээг үзүүлнэ:
12.1.1.эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ;
12.1.2.сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ;
12.1.3.ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах;
12.1.4.хууль зүйн туслалцаа;
12.1.5.гадаад улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас хохирогчийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах.

12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.4-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэх журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Энэ хуулийн 12.1-д заасан хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

Хэрвээ та хүн худладаалах гэмт хэрэгт холбогдсон түүний хохирогч болсон бол хууль цагдаагийн байгуулагад нэн дайруй хандаарай. Нэг хүн хохирч байгаа биш түүний ар гэр ахуй амьдрал цаашлаад ирээдүй минь хохирч байгаа гэдгийг сайтар тунгаан бодоорой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.