Домогт далайн дээрэмчин бүсгүй Чжэн Ши
Далайн дээрэмчин гэх үгс яагаад ч юм нэг нүдээ хар даавуугаар таглан этгээд малгай өмссөн ширүүн дориун модон хөлтэй эрээр заавал төсөөлөгддөг нь хууль мэт байдаг аж. Харин Хятадын нэр цууд гарсан далайн дээрэмчидийн ахлагч бүсгүй бол арай өөр юм. Чжэн Шигийн удирдлага дор 2 000 хөлөг, ойролцоо тоогоор 70 000 орчим далайчид байдаг байжээ.

Аймшиггүй зоригтой дээрэмчин бүсгүй, Напельон болон адмирал Нильсонтой тэнцэхүйц удирдагч байсан аж. Түүний тухай Европт мэддэггүй байв. Харин Алс Дорнод, Хятадын хойгоос Өмнөд Хятад хүртэлх асар уудам нутгуудын хүн ард домог болгон ярьцгаадаг байсан ажээ. Чжэн Ши 26 настай байлаа.1801 онд далайн дээрэмчдийн орогнодог Кантон гэх газар эмсийн хүрээлэнд байв.

Тэнд далайн дээрэмчдийн ахлагч азарган чоно хэмээгч Чжэн И тэй учирсан ба түүний гоо царай ихэд таалагдан, далайн хөлөгт дандаа хамт байж чадах эсэхийг асуун нөхцөл байдлыг зөвшөөрөхөд түүнийг эхнэрээ болгосон байдаг. Зургаан жилийн турш хосууд Өмнөд Хятадын далайн бүх өрсөлдөгчөө устгаж 400 хөлгийг олзлон авч өөрийн болгов.

1807 онд Чжэн И нас барж Чжэн Ши (Чжэн овогт ) бүх удирдлагыг гартаа авсан байв.Шинэ ахмадын хууль дүрэм хатуу чанд байсанд түүний эсрэг дээрэмчид бослого гаргахыг оролдсон ч нам дарагдаж жинхэнэ армийн диктатур тогтоон, эсэргүүцсэн хэн болгоныг цаазлан хороосон байлаа.Түүний дараахи үеүд бол далайн дээрэмчдийн хамгийн амгалан үе байсан гэдэг.1808 оны нэгдүгээр сард Хятадын их хааны далайн цэргийн флот дээрэмчдийн эсрэг тэмцэл хийв.Зальтай ухаалаг Бүсгүйн сөрөг ажиллагаа амжилттай болж хааны 60 хөлөг онгоцыг булаан авсан ба Хааны их флотын адмирал амиа хорлож үхсэн байв.1810 оны Дөрөвдүгээр сард дийлдэшгүй хүчит бүсгүйд энх тайвны гэрээ санал болгосон байдаг.

Үүнийг тэр зөвшөөрсөн юм.17 000 гаас 80 000 орчим дээрэмчдэд өршөөл үзүүлэн чөлөөлсөн ба үүнээс хойш Хятадын далайн дээрэмчдийн үйл ажиллагаа зогсолтонд орсон байна. Чжэн Ши 69 нас насалсан ба амьдралаа дуусан дуустлаа хууль ёсны дагуу хувийн том зочид буудалдаа мөрийтэй тоглоом эмсийн хүрээлэн ажиллуулж, дээрэмчин байх үеийнхээ хангалуун амьдралаар амьдарсаар дууссан гайхалтай эмэгтэй байсан ажээ.
Via: Рэнцэнхандын Сайхан -Уул
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






