”Forbes Mongolia” сэтгүүлийн ТЭРБУМТНУУД дугаарын ”Америк Мөрөөдөл” нийтлэлээс


Одоогоос 22 жилийн өмнө Украйнаас АНУ-д цагаачилж ирсэн өсвөр насны хүү Ян Кум сонирхолдоо хөтлөгдөн элдэв янзын програм зохиодог байв. Тэрээр “Facebook”, “Twitter” зэрэг хэд хэдэн компанид ажилд орохоор хандсан ч түүнийг хүлээн аваагүй юм.

Харин тэрээр ухаалаг гар утасны аппликэйшн зохиож, ихээхэн хэмжээний мөнгө олох шинэ төрлийн зах зээл бий болж байгааг гярхай ажиглаж ажилдаа шуурхайлан оржээ. Кум удтал хөдөлмөрлөсний эцэст өөрөө ч мэдэлгүй санаандгүй байдлаар үнэгүй мессеж бичих, дэлхийн аль ч өнцөг булан бүрээс үнэгүй утсаар ярьж болох аппликэйшн зохион бүтээсэн байлаа. “WhatsApp” аппликэйшны нэр “What’s up!” буюу “Юу байна даа!” гэсэн Англи үгтэй адил сонсогдож байв. Энэ нь магадгүй аппликэйшнийхээ нэрийг хэрэглэгчдийн чихэнд хоногшуулах менежмент байсан ч байж болох юм. Түүний аппликэйшн хоромхон зуур хэрэглэгчдийг байлдан дагуулж, үүрэн телефоны компаниудыг ээлж дараалан алдагдалд оруулж эхлэв. Учир нь тухайн үед буюу 2009 онд үүрэн телефоны компаниуд үнэгүй мессеж явуулах үйлчилгээ нэвтрүүлэх байтугай харин ч энэ тал дээр хойрго хандаж, хэрэглэгчдээс мессеж хэрэглэсний төлбөр болгож их хэмжээний хураамж авч байсан үе юм. Жилд 1 доллар төлөөд бүтэн жил үнэгүй мессеж бичих, үнэгүй утсаар ярьдаг “WhatsApp” аппликэйшны хэрэглээ энэ байдлаараа өсөх юм бол удахгүй ашиг орлогоороо “Facebook”-ийг ардаа орхих нь тодорхой болоод байлаа.

Тэр үед үүнийг ажигласан Зукерберг түүнтэй уулзаж, “WhatsApp”-ийг “Facebook”-тэй нэгтгэхийг санал болгон их хэмжээний үнийн санал тавив. Тэд 19 тэрбумын тохиролцоонд хүрсэн юм. Гэхдээ 7 тэрбумыг нь бэлнээр, үлдсэн хувийг нь Кум “Facebook”-ээс хувь эзэмших байдлаар төлөхөөр тохиролцов. Тэдний тохиролцоо энэ зууны техник технологийн салбарт хийгдсэн хамгийн их мөнгөн дүнтэй наймаа болж, дэлхийд шуугиан дэгдээгээд байгаа юм.

Ян Кумын хэрхэн авьяасаа нээн илрүүлж, амжилтанд хүрсэн талаарх дэлгэрэнгүйг ТЭРБУМТНУУД дугаараас уншина уу.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.