Дэлхийн олон оронд өөрийн авъяас чадвараараа амжилттай яваа Монгол залуусын нэг Б. Билгүүтэй
Б.Билгүйтэй БНСУ-д нээлтээ хийх J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн байна. Удахгүй нээлтээ хийх “Хар бороо” кинонд тэрээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас товчхон дурдахад Монгол залуус гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тухай гардаг.

Б.Билгүйтэй Монголд “Сант” сургуулийг арван жилдээ сурж төгссөн. 2013 онд Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгссөн байна. Одоо загвар өмсөхийн зэрэгцээ Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр усан спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлсэн бөгөөд 2010 оноос өнөөг хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Тайланд болон Азид моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.













