7 хоногт 1 удаа хэрэглээд үсний ургалтыг хурдасгах маскыг гэртээ бэлдээрэй
Үс бол эмэгтэй хүний чимэг. Тиймээс гялалзсан, эрүүл урт үстэй болохыг хүсдэггүй хэн байх билээ. Гэртээ бэлдэж болох дараах 5 төрлийн маскаас 7 хоногт нэг удаа түрхсэнээр үсний ургалтыг хурдасгадаг юм байна.
Үсний ургалтанд хэд хэдэн хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрт таны нас, эрүүл мэндийн байдал, хоолны дэглэм, даавар, улирлын өөрчлөлт, уур амьсгал ордог бөгөөд стресс, түгшүүр зэрэг сэтгэл зүйн тавгүй байдал нь үсийг гэмтэхэд нөлөөлдөг. Учир нь сэтгэл зүйн тавгүй байдлаас болж хүчитөрөгч багасах зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсдэг бөгөөд энэ нь үсэнд ч нөлөөтэй байдаг. Та бүхэнд дараах 5 маскийг бэлдэж хэрэглэхийг зөвлөж байна.
1. Өндөг болон оливын тостой үсний маск
Өндөг болон оливын тос нь үсэнд хэрэгтэй олон төрлийн амин дэм, витамин агуулсан байдаг. Өндөг нь уураг, өөх тосны хүчлүүдээр элбэг бөгөөд хүхрийн фосфор, төмөр, цайр, Е витамин зэрэг үсний ургалтыг нэмэгдүүлдэг чухал эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүн юм. Харин оливын тос нь антиоксидантуудаар баялаг. Тиймээс үсийг зөөлөн болгодог.
Энгийн тараг нь үсний үхэжсэн эд эсийг арилгаж, тослогийг тэнцвэржүүлдэг. Өөрөө хэлбэл хуйхыг цэвэвлэхэд чухал нөлөө үзүүлдэг бол нимбэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс хуйх хагтахаас сэргийлдэг юм байна.
- Өндөг - 1 ширхэг
- Нимбэгний шүүс - 1 халбага
- Энгийн тараг - 2 халбага
- Оливын тос - 2 халбага
Алхам: 1 Өндөг, йогурт, нимбэгний шүүс, оливын тосоо бүгдийг нь нэг саванд хийнэ
Алхам:2 Бүх орцуудаа сайтар хутгаж холино.
- Гар хутгагч ашиглан сайтар хутгана
- Хуйх,үсэнд маскийг жигд тавихын тулд сойз хэрэглээрэй. Нойтон үсэнд тавих нь илүү хялбар, илүү үр нөлөөтэй байдаг.
- Маскаа тавиад 30 минут амраана
- Дараа нь шампуниар угаана. Угаахдаа 2 илүүгүй хөөсрүүлж угаагаарай
- 7 хоногт нэг удаа хэрэглэх бөгөөд үсийг эрүүлжүүлэн, ургалтыг түргэсгэнэ
2. Сонгинотой үсний маск
Сонгино хэдий хурц үнэртэй үсэнд хамгийн тустай бүтээгдэхүүн. Хүхрээр баялаг, коллаген ихтэй бөгөөд шинэ, эрүүл үс ургах боломжийг олгодог. Мөн үсний уналтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Бактерын эсрэг шинж чанар нь хуйх бохирдож, хага үүсэхээс сэргийлдэг.
Сонгиноны шшүсийг зөгийн балтай хольж хэрэглэх нь үсийг чийгшүүлэн, ургалтыг түргэсгэдэг.
- Улаан сонгиноны шүүс - 1/4 аяга
- Зөгийн бал - 1 халбага
Алхам: 1 Зөгийн бал болон сонгиноны шүүсээ сайтар хольж хутгана
- Улаан сонгиноны шүүсэн дээрээ зөгийн балаа хийгээд сайтар хутгаж хэсэгхэн амраана
Алхам:2 Сонгиноны маскийг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ
- Маскаа хуйх үсэндээ жигд тараан түрхэнэ. Сойз ашиглавал илүү жигд түрхэгддэг.
- 30 минут амраах бөгөөд үсээ угаахдаа мушгиж, хувцас угааж байгаа мэт үрж угаахгүй байхыг зөвлөж байна
- Яг тохирсон бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэт хүйтэн, хэт халуун үс нь үсийг гэмтээж байдаг.
- Долоо хоногт 1-2 удаа түрхэнэ.
3. Наргил модны тос, авокадо, розмаринтой үсний маск
Наргил модны тос нь үсийг бэхжүүлж, үс уналтаас сэргийлэх бөгөөд байгалийн өнгийг сэргээж өгдөг чухал ач холбогдолтой. Хэрвээ таны үс өнгө алдаж, гундсан өнгөтэй байдаг бол энэ бүтээгдэхүүн хамгийн хэрэгтэй. Мөн хуйхны уганд шингэж, дотор хэсгүүдийг тэтгэж өгдөг, бактерийн эсрэг үйчилгээ нь хагатахаас сэргийлж, хуйхан дээр гарсан батга, үрэвсэл зэргийг эдгээж, арилахад тусалдаг.
Харин авокадо бол байгалийн цэвэр ангижруулагч гэж хэлж болно. Розмарин нь эфирийн тос агуулсан бөгөөд халцрах, үс унахаас сэргийлдэг.
- Авокадо - 1/2 ширхэг
- Наргил модны тос /coconut oil/- 1 халбага
- Алое - 1 халбага
- Росмарины тос - 10- 12 дусал
Алхам:1 Тал авокада цэвэрлэн саванд хийнэ
- Хальснаас нь салгаж цэвэрхэн саванд хийнэ
- Халбага ашиглан гаргавал илүү хялбар байдаг. Сайтар нухаж, хутгана
Алхам: 2 Алое, розмарины тос, наргил модны тосоо нэмнэ
- Бүх орцуудаа сайтар холиод хэсэгхэн амраана
Алхам: 3 Маскийг 7 хоногт 1 удаа тавина
- Мөн сойз ашиглан түрхэх хэрэгтэй
- Маск өөр газар тусахаас болгоомжлон хойшоо самнах маягаар тараан түрхээрэй
- 15 минут амраасны дараа угааж цэвэрлэнэ
- Долоо хоногт 1-2 удаа т авьж болно
4. Castor oil болон зөгийн балтай тос
castor oil нь эрүүл мэнд, гоо сайхны эмчилгээнд хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм. Цайвар шаргал өнгөтэй энэхүү тос нь омега-6, омега-9 тосны хүчил, витамин Е агуулдаг. Тиймээс хуйхны тослог, хуурайшилтыг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй. Үсний байгалийн өнгийг сэргээж, будуулж, хими хийлгэсэнээс болж гэмтэж, хатуурч ширүүн болсон үсэнд тустай. Мөн үс уналтаас сэргийлдэг. Энэхүү тосыг оливын тостой хлоьж хэрэглэвэл антиоксидантаар баялаг болдог бөгөөд үсийг бэхжүүлж өгдөг. Хэрвээ байгалийн өнгийг илүү сэргээж өгье гэвэл зөгийн бал нэмээд хольж болно шүү.
- Castor oil - 1 халбага
- Оливын тос - 1 халбага
- Зөгийн бал - 1 халбага
Алхам:1 Бүх орцуудыг цэвэр нэг саванд хийгээд сайтар хутгана
- Эхлээд 2 төрлийн тосоо холиод дээр нь зөгийн балаа нэмж хутгана
Алхам:2 Зориулалтын сойзоор нэгэн жигд түрхэж өгнө
- Аль болох үсний ширхэгт бүрт тосоо жигд түрхээрэй
- Маскаа түрхсэний дараа шүршүүрны малгай өмсөж /байхгүй бол уут байж болно/ 20-30 минут амраана
- Үсийг бүлээн усаар зайлсны дараа шампиунаар угаана
- Үсийг гялалзсан болгож, бэхжүүлэн хурдан ургуулахыг хүсэж байгаа хүмүүс долоо хоногт 1 удаа түрхэж хэрэглэнэ
5. Энэтхэг тошлой болон алоетой үсний маск
Indian Gooseberry буюу энэтхэг тошлой нь хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсийг эрүүлжүүлэн, илүү бат бөх болгодог ач холбогдолтой. Антиоксидантууд нь үсэн дэхь гэмтлийг эмчилж, үс унахаас сэргийлдэг. Алое хуйханд тэжээл өгч, загатнах , хагатахаас сэргийлдэг. Үсний ургалтанд нөлөө үзүүлдэг.
- Энэтхэг тошлой /нухсан/ -1/2 аяга
- Наргил тодны тос - 1 халбага
- Алое - 2 халбага
- Розмарины тос - 10-12 дусал
Алхам: 1 Бүх орцуудыг нэг саванд хийх
- Эхлээд энэтхэг тошлой болон алое хоёроо хольж хутгана
- Дээр нь 10-12 дусал розмарины тосоо хийгээд дахин хутгана
- Хамгийн сүүлд наргил модны тосоо хийгээд сайтар холино
Алхам:2 Бэлдсэн маскаа 7 хоногт 1 удаа түрхэнэ
- Хуйх болон үсэнд жигд түрхэнэ. Самнаад дээрээс нь түрхэх маягаар.
- 1 цагийн турш амраана
- Үс уналтыг зогсоох, ургалтыг түргэсгэх зорилгоор 7 хоногт 1 удаа хэрэглэнэ
Үс сайхан бол зүс сайхан. Өдөр бүр эрүүл , гялалзсан үстэй өөртөө итгэлтэй алхаарай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
























