Кэмбриджийн гүнж Кате олны өмнө гарлаа

Хоёр сарын өмнө хүүгээ төрүүлсэн Кэмбриджийн гүнж Кате ээж болсон цагаасаа хойш анх удаагаа олон нийтийн арга хэмжээнд оролцож улаан хивснээ алхлаа. 31 настай Кате нөхрийн хамтаар Лондон хотын "The Royal Society"-д болсон "Tusk" сангийн оройн зоогт уригдсан нь энэ аж.Арга хэмжээн дээр цугларсан зочид гүнжийн нүд гялбам гоёлыг сонирхон, жингээ хурдан хаяж, хэвийн хэмжээндээ хэдийн хүрсэнийг гайхан биширч байсан гэнэ. Кате Британийн алдарт загвар зохион бүтээгч Jenny Packham-ын мөнгөлөг даашинзийг  "Jimmy Choo"-ийн могойн арьсан сандалтай хослуулан гоёсон нь түүнд  үнэхээр сайхан зохижээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.