Олон улсын загварын салбарт амжилттай яваа загвар өмсөгч Т.Ундармаа

Олон улсын загварын ертөнцөд амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг бол Т.Ундармаа юм. Тэрээр саяхан Elle сэтгүүлийн моделиор ажилласан байна. Одоо дэлхийн тэргүүлэгч "Elite model"  агентлагийн загвар өмсөгчөөр ажиллаж байна. 



Sheffield - ын их сургуулийг Бизнесийн удирлагын чиглэрээр төгссөн бөгөөд мөрөөдлөө биелүүлэхийн тулд Шотландын "Acting Couch"  -д жүжигчны мэргэжлээр суралцсан юм. Англи болон Солонгос хэлээр ярьдаг. Түүнийг олон улсад Uka хэмээн нэрлэдэг. Өсвөр наснаасаа загварын салбарт ажиллаж эхлэсэн бөгөөд 2004 онд Солонгосын тэргүүлэгч “Model Line” агентлагтай хамтран ажиллах болсон юм. 2005 онд Сөүлийн "W" зочид буудалд болсон Christian Dior  - ын загварын шоунд алхаж байв. 2006 онд "Miss Mongolia" тэмцээнд амжилттай оролцож, Бахама хотод болсон  “Miss Intercontinental” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож финалын шатанд үлдэж байсан юм. 2010 онд Сингапурт "Diva Model Management" гэрээ байгуулан шилдэг гэрэл зурагчилтай хамтран ажиллаж эхэлжээ.Үүний дараа өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд Шотланд руу суралцахаар явсан юм. 2015-2017 онд Шотландын “Model Team” агентлагийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан тэрээр “Single Ladies-3”  кинонд дүр бүтээжээ.

Т. Ундармаа нь  “Future Citizens“ хэмээх ашгийн бус сайн үйлсийн сан байгуулсан бөгөөд хүүхдүүдийн сурах нөхцлийг сайжруулах, тэдэнд туслах зорилготой юм. Энэ ажлынхаа хүрээнд хөдөө орон нутгийн дунд сургуульд 80 компютер, ойролцоогоор 25 хүний суудалтай сургуулийн автобус бэлэглэж, 100 гаруй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивлаж байсан юм



 


Түүний фото зургуудаас 

Undarmaa Tumenjargal photo shoot зурган илэрцүүд
Undarmaa Tumenjargal Elit model зурган илэрцүүд







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.9.40.55) 2018-07-18 18:43:36
Jinhene high fashion model bndaa Hajuud n ter tugs baljidmaa ntr bol boloogui l bgn bn