Хааны удмын хуримын тухай 30 баримт
Ирэх 5 - р сарын 19 нд ханхүү Харри Амеркийн жүжигчин Меган нар хуримаа хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой олон мянган мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн сэдэв болоод байна. Ямар даашинз өмсөх, ямар титэм зүүх вэ гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Британы хааны удмын хүмүүсийн хурим хамгийн нүсэр, үлгэрийн мэт болдог учраас дэлхийн олон сая хүмүүст хүлээлт үүсгэсэн байна. Хааны удмын нүсэр хуримын тухай 30 баримтыг хүргэж байна

1. Хатан хаан Викториа ханхүү Альберт нар 1840 онд гэрлэж байсан бөгөөд түүхэндээ анх удаа хуримын цагаан даашинз өмсөж байжээ
2. Мөн тэдний хуримын бялуу сүйт бүсгүй, сүйт залууг илэрхийлсэн чимэглэлтэй байсан нь мөн л анхны тохиолдол байсан юм. Хоёр давхар 9 питийн диаметртэй, 300 фаунд жинтэй байв.

3. Одоогийн хатан Элизавет болон Филипп Монтбаттен нар 1947 оны 11 -р сарын 20 нд хуримаа хийсэн бөгөөд 200 сая хүн радиогоор сонсож байв.

4. Хатан хааны хуримын дааншинзыг Norman Hartnell зохион бүтээжээ.

5. Хуримынхаа өдөр хааны удмын титмийг зүүж байв

6. Тэдний хуриманд 2500 хүнээс бэлэг ирж, 10 000 хүнээс баярын захидал ирсэн байна.

7. Харин хамгийн анхны телевизээр цацагдсан хурим бол гүнж Маргаритагийн хурим юм. Хатан хаан Элизаветийн дүү тэрээр зурагчин залуу Antony Armstrong-Jones- той 1960 оны 6 - р сарын 6 нд гэрлэсэн юм. Тэднийг хуримыг 300 сая хүн үзсэн бөгөөд BBC - ээр дэлхийн дахинд цацжээ.

8. Хэдийгээр тэдний хурим сайхан болсон ч гүнжийг энгийн нэгэн гэрэл зурагчинтай гэрлэсэнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хааны хайр хишгийг хүртэж чадаагүй гэдэг.

9. Эх орондоо төдийгүй дэлхийд хамгийн алдартай, олон хүмүүсийн сэтгэлд үүрд мөнхөд үлдэж чадсан эмэгтэй бол гүнж Диана. Тэрээр 1981 оны 7 -р сарын 29 - нд хунтайж Чарльзтай гэрлэсэн бөгөөд тэдний хуримыг 74 орны телевизээр шууж цацаж, 750 сая хүн үзсэн байдаг.

10. Харин түүний даашинзыг загвар зохион бүтээгч Elizabeth болонDavid Emanuel нар урлажээ.

11. Түүний даашинз тун онцгой байсан. Урд нь 25 фүүт урт байв.

12. Гэвч 1990-ээд оны эхээр Чарльз болон Диана нарын харилцаа муудаж, салах болсон юм. Хааны удмын хосууд салж байсан анхны тохиолдол энэ аж.

14. Түүний хуримын бөгж нь 12 каратын индранилтай, цагаан алтаар хийсэн байдаг бөгөөд 14 ширхэг очир алмаазаар хүрээлэгдсэн байдаг аж.

15. Ингээд 2005 оны 4-р сарын 9-нд хосуудын салалтын шалтгаан болж байсан Camilla Parker Bowles хэмээх бүсгүй ханхүү Чарльзтай гэрлэсэн юм.

16. Хуримаа хийснийхээ дараа Уэльсийн гүнж болсон ч түүнийг гүнж Диана шиг хайр хүндэтгэлтэйгээр хүлээн авах нэгэн ховор байлаа.

17. Харин Ханхүү Уиллиам Кэйт Миддлетоны төлөө 34 сая доллар, аюулгүй байдлын төлөө 32 сая доллар зарцуулсан байдаг. Кэйт Миддлетоны даашинзыг Sarah Burton урласан бөгөөд 434000 долларын үнэтэй аж.

18. Харин тэдний хуримын бялуу 80 000 долларын үнэтэй байсан бөгөөд Ханхүү өөрийн дуртай жимс жимсгэнэ, шоколад, жигнэмэг зэргээр чимэглэжээ.

20. Тэд 2011 оны 4 -р сарын 29 нд гэрлэсэн бөгөөд энэ өдөр мод тарих үндэсний өдөр тохиж байсан. Тиймээс хосууд Westminster Abbey -д сод тарьж, дараа нь өөрсдийн гэрийн гадаа мод суулгажээ.

21. Кэйт Миддлетон хуримаа хийснээсээ хойш ард түмэнгээ гараа өргөн мэндчлэх болжээ.

22. Ханхүү Уильям болон дүү Харри нар цэргийн дүрэмт хувцас өмсөж хуриманд оролцож байв.

23. Ханхүү Уильям хуримын бөгжөө огт зүүдэггүй. Учир нь гартаа бөгж зүүх нь биед тавгүй байдаг гэжээ.

24. Хааны удмын хатуу дэг жаягийг дэлхийн хэмжээний алдартан одууд ч мөрдөх учиртай. Хөл бөмбөгийн алдарт тамирчин Дэвид Бэкхэм хуриманд ирэхдээ Их Британы эзэнт гүрний медалийг буруу энгэртээ /баруун талдаа/ зүүсэн байжээ. Түүнийг алдааг даруй засаж зүүн энгэрт нь зүүж өгсөн байна.
25. Малгай бол хааны удмын хамгийн хүндэтгэлтэй, чухал зүйлийн нэг. Гэтэл ерөнхий сайд Дэвид Камероны эхнэр Саманта хуриманд малгайгүй хүрэлцэн ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм.

26. Энэхүү нохойг Кэйтын ах болох Жэймс Миддлетон хуримын бэлэг болгон өгсөн бөгөөд энэхүү бэлэг түүнд маш их таалагдсан гэдэг.

27. Хааны удмын гэр бүлийн хүнээс салсан бол хурим, ёслолд оролцох эрхгүй болдог ажээ. Ханхүү Уилльямын авга ах Эндрювийн салсан эхнэр Сара Фергюсоныг хуримандаа уриагүй байна. Харин тэдний охид болох Beatrice, Eugenie нар аавтайгаа хамт хүрэлцэн ирсэн байна.

28. Диана, Чарльз, Уильям, Кейт Миддлетон нарын хурим үндэсний баярын хэмжээнд болсон. Тэднийг ард түмэн нь үзэж, баяр хүргэсэн. Харин Харри, Меган нарын хурим ямар болох бол.

28. 36 настай Амеркийн жүжигчин Меган ханхүү Харри нар ирэх 5 сарын 19 нд гэрлэнэ. Тэрээр хааны удмын хамгийн отгон бэр болох гэж байна.

29. Жүжигчин Меган жүжиглэхээс гадна уран бичих авъяастай. Тиймээс түүний хуримын урилга онцгой байх болно гэж бодож байна.

30. Хэрвээ тэд гэрлэвэл Меган Хэнригийн хатан хаан болно. Гэхдээ Хатан хаан ханхүү Харрид ямар цол хэргэм хайрлахаас шалтгаалан өөрчлөгдөх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







