Чарли Чаплиний Монгол ач охидууд

Алдарт жүжигчин Чарли Чаплиний хүү Южин Чаплин монгол бүсгүйтэй гэрлэж, хоёр ихэр охинтой болсон ажээ. Түүний гэргий нь уран нугараач мэргэжилтэй. Южин өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчидийн тэмцээний үеэр манай уран бүтээлчидтэй уулзаж энэ үеэрээ монгол гэргийгээ тэдэнтэй танилцуулсан байна. Алдарт жүжигчин Чарли Чаплиныг дөрвөн эхнэр 12 хүүхэдтэй байсан гэдэг хэдий ч түүнтэй насан эцэстэл нь хамт байсан эхнэр нь Уна О Нил юм.



Тэд найман хүүхэдтэй байсан ба тэдний тав дахь хүүхэд нь Южин Чаплин аж. Чаплины хүү  нь дуу бичлэгийн студийн инженер, баримтат киноны найруулагчаар ажилладаг бөгөөд аавынхаа үйл хэргийг сурталчлах ажилд идэвхтэй оролцдог гэнэ. Мөн тэрбээр циркийн урлагт элэгтэй нэгэн бөгөөд Европын хэд хэдэн циркт захирал болон менежерээр ажиллаж байжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (182.160.8.81) 2014-01-08 17:09:08
nugarsag hun bishee