21 хоногийн дотор бэлхүүсний илүүдэл хэсгээсээ салцгаая
Өглөө босоод дасгал хийх нь илүүдэл жинг багасгаад зогсохгүй өдөржин эрч хүчтэй байхад тусладаг. Бие хөнгөн шингэн болчихсон мэт санагдах болно.

21 хоногийн дотор илүүдэл жингээ хэрхэн хаях вэ?
Та 3 долоо хоногийн турш эдгээр дасгалыг тасралтгүй зөв хийснээр мэдэгдэхүйц өөрчлөлт, сэтгэл ханамжийг мэдрэх болно. Дотор өөхийг идэвхтэй шатаах болно. Ямар нэгэн фитнесс, биеийн тамирын төнөг төхөөрөмж дээр ажиллах хэрэггүй. Өөрийнхөө тэсвэр, урам зоригоор гэртээ хийж болно. Харин утсан дээрээ дасгалын цаг / gym timer/ татаж суулгаарай.
Дасгалууд - Эдгээр дасгалуудыг өдөр бүр хийнэ.
- Эхний долоо хоногт дасгал тус бүрийг хагас минут буюу 30 секунд хийнэ. Дасгал хооронд 15 секунд амрана. Дасгалыг хоёр удаа давтан хийнэ.
- Хоёр дахь долоо хоногт дасгал бүрийг 55 секундын турш хийх бөгөөд мөн 15 секунд амрана. Дасгалыг хоёр удаа давтан хийнэ.
- Харин гурав дахь долоо хоногт 80 секундын турш хийх бөгөөд 10 секундын амраад дараагийн дасгалыг хийнэ. 3 удаа давтан хийнэ.
1. Үсрэлт

2. Жижигхэн өт мэт

3. Ууланд авиралт

4. Суулт

5. Тэшүүрчин

6. Планк

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







