Манай улс аутизмтай хүүхдүүдээ илрүүлж чадаагүй байна

Хорвоо ертөнц биднийг шинэ шинэ нээлтүүдээр гайхшруулж байдаг шигээ давагдашгүй хүчин зүйлсүүдтэй ч учруулсаар байна. Шинжлэх ухааныг ч хүчин мөхөсдүүлж буй өвчин эмгэг шинэ зуунтай хамт бидний оршин буй нийгэмд залран ирсээр. Түүний нэг нь аутизм гэх өвчин. Аутизмтай хүмүүс нь нийгэмтэй харилцаа үүсгэж чаддаггүй. Эдгээр хүмүүс нь ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан байх бөгөөд нэг зан үйлээ олон дахин давтдаг хэл яриа болон булчингийн хөдөлгөөнүүдийн хувьд сул муу байдаг байна. Аутизм нь ерөнхийдөө хоёр настайгаас илэрдэг бөгөөд эмэгтэйгээс илүү эрэгтэй хүүхдүүд олонхи тохиолдолд өртөж байгаа юм. Одоогоор энэ өвчний шалтгааныг эрдэмтэд олоогүй байна. Харин хэд хэдэн судалгаагаар үр тогтох үеийн эцэг эхийн настай холбож үзсэн байх юм. Ердөө л ийм төвшинд судлагдаж буй шинэ өвчин болохоор аутизмд зориулсан ямар нэгэн эм бэлдмэл байдаггүй. Тийм ч учраас сүүлийн 10 гаруй жилд энэ өвчнөөр  оношлогдсон хүүхдүүдийн тоо улам ихссээр байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.