Бие хамгаалах урлагийн анхан шатны сургалт маргааш болно

Тулааны урлагийг сонирхдог охид бүсгүйчүүддээ дараах мэдээллийг хүргэе!

Эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан гэмт хэрэг, хүчирхийлэл, дээрэм нилээдгүй гардаг. Гэсэн ч бид ингэлээ, тэглээ гээд өнгөрсөн хойно нь харамсаж, хохирч үлддэг. Энэ нь бидний буруу биш. Эмэгтэй хүн төрөлхийн уян зөөлөн байдаг.
Гэсэн ч энэ чанар бидэнд заримдаа хэрэггүй, эр хүн шиг хатуу чанга ядаж л өөрийгөө хамгаалчихдаг байх нь илүү тустай мэт...

Тулаанч Болормаагаас
"Магадгүй охид маань өөрсдөө хүссэн ч эцэг эх нь зөвшөөрөхгүй байх тохиолдол гарах байх. Тэгвэл та эцэг эхчүүдэд нь хандан юу гэж хэлэх вэ?" гэсэн асуултанд тэрээр :
"Охин чинь мундаг тамирчин байх албагүй. Харин харанхуй бүрэнхийд биеэ хамгаалах чадвартай байх ёстой гэж бодож байна. Ямар нэгэн юм болсны дараа амаа барьж сууснаас урьдчилан сэргийлнэ гэдэг ухаант хүний зан ба
йх аа" гэж хариулж байсан юм.

Хэрвээ та сонирхож байвал энэхүү сургалтанд очоорой. Эхний ээлжинд зөвхөн эмэгтэйчүүдийг хамарсан сургалт явуулж байгаа юм байна.

Хаяг: Хүнсний 4-р дэлгүүр, Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах "Victory" бүжгийн клубын 2 давхарт болно. Мөн 2 цагийн турш хөдөлгөөн хийснээр шингэн дутагдах учир усны мөнгө болон заалны түрээсийн мөнгийг төлөхийн тулд хүн бүрээс 2000 төгрөгний хураамж авах юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.