Victoria’s Secret сахиусан тэнгэр ”Lily Aldridge”
Lily Maud Aldridge 1985 оны 11 сарын 15-нд төрсөн. Одоо 33 настай. Victoria’s Secret-н хуучны сахиусан тэнгэрүүдийн нэг тэрээр тасралтгүй 6 жил сахиусан тэнгэрүүдийн тайзан дээр алхаж, олон зуун гоёмсог дотуур хувцсыг амилуулжээ.
Aldridge нь Калифорни мужийн Санта Моника дахь Гэгээн Жозефийн эмнэлэгт төрсөн. Загварын чиг хандлагатай гэр бүлд төрж өссөн юм. Түүний аав Английн жүжигчин ”Alan Aldridge” бол ээж нь Playboy сэтгүүлийн модел ”Лауни Лионс” нар юм.


Aldridge 16 настайдаа Abercrombie & Fitch-д загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Түүний зар сурталчилгааны компанит ажил нь Rocawear, Arden B., rag & bone, Shiatzy Chen, Bobbi Brown, Smashbox Cosmetics, GAP, Tommy Hilfiger, Coach, JCrew, Чарльз Давид, Леви, J Brand, Accessorize зэрэг олон алдартай байгууллагууд байдаг.

17 настайдаа буюу 2003 оны 8-р сард Испанийн “Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ. Aldridge нь French Glamour, Vogue Mexico, Elle Korea, Elle Brazil, Elle Vietnam, Talter, 10 magazine, S Moda, Esquire Mexico, Allure Russia болон Net-A-Porter-ийн онлайн сэтгүүлийн нүүр царайгаар тасралтгүй ажилласаар ирсэн.


Aldridge нь 2014 онд Sports Illustrated Swimsuit Issue-ийг гаргасан бөгөөд Chrissy Teigen, Nina Agdal нартай хамтран “ISSUE”-н 50 жилийн ойд зориулан бүтээсэн байна.

2009 онд тэрээр анхныхаа Victoria"s Secret Fashion Show-д алхаж, 2010 онд Victoria"s Secret-ийн үндсэн сахиусан тэнгэр болжээ. 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 загварын шоунд тасралтгүй оролцсон юм.

2015 оны 11-р сарын 2-нд Aldridge “Fireworks Fantasy Bra”-г өмссөн юм. Уг гайхалтай бүтээлийг “Mouawad” хийсэн ба энэ нь ойролцоогоор $ 2 сая долларын үнэтэй юм.

2010 оны 9-р сарын 20-нд Us Magazine сэтгүүлийн үйл ажиллаганы үеэр Caleb Followill-тэй танилцаж байжээ. Тэд 2011 оны 5-р сарын 12-нд Калифорни мужийн Монситод байрладаг “San Ysidro Ranch”-д гэрлэжээ. Aldridge 2012 оны 6-р сарын 21-ний өдөр Теннесси мужийн Нашвилл хотод Dixie Pearl Followill охиныг төрүүлжээ.






















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






