Сэтгүүлчид спортоор өрсөлдөнө
2013-01-04

Сонирхогчдын сагсан бөмбөгийн клуб болох “Мөнгөн цагариг”-аас хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах гэнэ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил 13 дахь удаагаа болох аж. Тэмцээн энэ сарын 26, 27-нд Спортын төв ордонд болох юм байна.
Энэхүү тэмцээнд телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл гээд мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүр оролцож болох аж. Харин тус тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 24-нд болох юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






