Солонгосын ”pancake” хийх амттайхан жор

Өглөөний амттайхан цайны нэгэн жор мөн махнаас татгалзаж ногоо түлхүү иддэг хүмүүсд хамгийн тохиромтжой жорыг эзэгтэй нартаа хүргэж байна. Хийхэд тун хялбархан бөгөөд хэдхэн минутын дотор бэлэн болох юм. Тиймээс яарч байгаа үедээ идэхэд ч тун тэжээлтэй хоол болноо гэж бодож байна.  Энэхүү pancake  - ыг хийхэд 2 аяга + 1/2 аяга хэрчсэн ногоо хэрэг болно. 



Орц: 

Ногоон сонгино - 4 ш  /1 инч буюу 2.5 см орчим урттай хэрчинэ/
Жууцай - 1/3 аяга /заавал хийхгүй байж болно/ адил урттай хэрчинэ 
Зїччини /zucchini/ - 1/2 аяга 
Ногоон чинжүү /green chili pepper/ - 1ш 
Сонгино - 3 унц буюу 85 гр орчим 
Амтат төмс - 1/3 аяга
Мөөг - 1ш 



Зуурмаг бэлдэх:

Гурил - 1/3 аяга 
Давс - 1/2 халбага 
Ус - 3/4 аяга 
Ургамлын тос 

Соус бэлдэх: 

Сое соус / soy sauce/ - 1 халбага 
Цагаан цуу - 2 халбага 
Нунтаг халуун чинжүү / hot pepper flakes/ - 1 халбага /заавал биш/
Гүнждийн үр - 1 халбага 

видео заавар 


Соус бэлдэх: 

Сое соус, цагаан гаа, нунтаг улаан чинжүү, гүнждийн тосоо нэг саванд хийж сайтар хутгаад бэлэн болно. 




Бүх ногоонуудаа нарийн савхан хэрчээд нэг саванд хийж тавина. Дээрээс нь давс, гурил, усаа нэмээд сайтар хольж зуурна. 



Pancake хийх заавар: 

- Хайруулын тавгандаа 2 халбага тос хийгээд дунд зэргийн галаар халаана. Энд 12 инч буюу 26 см орчим тойрог хайруулын таваг хэрэглэсэн. Та өөрт байгаа тавгаа ашиглан шарах боломжтой 
- Тосоо хайруулын тавгандаа жигд тарааж өгнө 
- Халсан харуулын тавганд зуурмагаа хийж жигд тараан хийнэ. 
- Мөөгөө нимгэн хэрчээд дээрээс тавих бөгөөд модон хутгуураараа бага зэрэг дараарай 



- Зөөлөн галаар 4-5 минутын турш шарах бөгөөд алтан шаргалтай өнгөтэй болсон байна
- Дараа нь нөгөө талаар нь мөн адил шарна. Голоор нь таслаж, урчихгүйн тулд том хутгуур эсвэл хайруулын тавгаараа шууд эргүүлээрэй. 
- Эргүүлсэнийхээ дараа 1-2 халбага тос эрмэгээр нь нэмж өгнө 
- 3-6 минутын турш шарж , 2 талыг алтан шаргал болтол сайн шараарай. 



Ингээд бэлэн боллоо. Бэлдсэн соусандаа дүрээд сайхан хооллоорой!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.