Өнөөдөр Мэрлин Монрогийн төрсөн өдөр

1925 онд  "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалт болж 6-р сарын 1 - ны өдрийг "Хүүхдийн баяр"  - ын өдөр болгон тэмдэглэх болжээ. Хэрвээ ийм шийдвэр гараагүй бол өнөөдөр Мэрлин Монрод зориулсан ямар нэгэн тэмдэглэлт, дурсгалт өдөр болох байсан байх. Зуун дамнан нэр алдар нь цуурайтсан энэхүү гайхалтай эмэгтэйн товч намтар болон амьдралыг нь өгүүлэх фото зураг, тайлбарын хамт хүргэж байна. 

АНУ - ын жүжигчин, дуучин, загвар өмсөгч тэрээр 1926 оны 6 -р сарын 1 нд Лос-Анжелес хотод төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Норма Жин Мортенсен (Norma Jeane Mortensen) гэдэг байсан бөгөөд Монро бол түүний ээжийн овог ажээ. Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ. 


Merlin Monro зурган илэрцүүд

Байлдааны онгоцны бүхээгт будагчаар ажиллаж байсан Нормаг анх армийн сонины гэрэл зурагчин харж, фото моделийн агентлагт дагуулж иржээ. "Дик", "Лаф", "Сэр" зэрэг эрэгтэйчүүдийн сэтгүүлд зургаа авахуулж байсан агаад 1946 онд "ХХ зуун фокс"-ын Бен Лаён түүнийг урьж, гэрээ байгуулан нэрийг нь Мэрилин Монро болгов. Ингэж түүний од болох зам нээгдсэн юм. Хэд хэдэн туслах дүр бүтээж олны анхаарлыг татсан тэрээр 1952 онд "Хаалга тогших хэрэггүй" хэмээх кинонд анхны гол дүрээ бүтээсэн юм.  1953 оноос түүнийг "Амеркийн секс билэг тэмдэг" тэмдэг хэмээн нэрийдэх болсон бөгөөд өдгөө ч олон сая шүтэн бишрэгчтэй, бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг юм. 1953 онд  "Niagara" хэмээх кинонд тоглож, "Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай", "Яаж саятантай гэрлэх вэ" , "Долоо дахь жилийн хууралт" кинонуудад тоглож гялалзсан амжилтад хүрсэн юм. Энэ үеэс л тэрээр хамгийн шилдэг одуудын нэг болж чадсан юм. 1950-1953 онд Мэрилин 11 кинонд тоглоод байв. Мэрилин дараагийн 10 жилд буюу 1962 онд өөд болох хүртлээ дахин 10 гаруй кинонд, чингэхдээ өөрийг нь олон улсын хэмжээний од болгосон шилдэг бүтээлүүдэд тогложээ. 1999 онд Америкийн кино институтээс гаргасан Америкийн бүх цаг үеийн шилдэг 100 эмэгтэй жүжигчин жагсаалтад Мэрилин зургаад бичигдсэн юм.

Холбоотой Зураг

1954оны 2 сард бэйсболын тамирчин  Жо Димажиотой гэрлэж хуримынхаа бал сарын аяллаараа Япон улсыг зорив. Тэд ердөө 9- хөн сарын дараа Жогын хардалтаас болж салжээ.Гэвч Монрогын амьдралд түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан нэгэн бол Димажио байв. Учир нь Монрог нас барсны дараа  булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.

Түүний сүүлчийн кино “Something"s Got to Give” байсан ч хар тамхинаас хэт нөлөөт байдал, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь түүнийг халагдахад хүргэжээ. Энэ киноны зураг авалтыг орхисноос дөрвөн сарын дараа Мэрилин Брентвүд дэх гэртээ таалал төгссөн юм. 36 настай байсан түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс, эсвэл зориуд амиа хорлосон гэлцдэг. Түүний үхэлтэй холбоотой таамаг, дуулиан үзэсгэлэн гоо, алдар нэрийнх нь адил өнөө ч хуучраагүй байна.


1927 он 1 настай Мэрлин Монро 



1931 он 5 настай байхдаа 



1941 он. 15 настай Мэрлин Монро 



1942 он. 16 настай байхдаа James Dougherty  - тэй анх удаа гэрлэсэн юм 



1947 он 20 -р зуун Fox  -д эргэн ирсэн 



1948 он "Будалт хийхийн өмнө"



1948 он. Сайн жүжигчин болохын тулд бүжгийн сургуулилт хийж, шаргуу хичээллэх болсон 



1948 он. Жүжигчин болсон түүний зургууд  



1950 он. Найзуудтайгаа тоглож байна 



1950 он. Цагаан даашинзтай Мэрлин Монро 



1950 он. Энэ зураг бол түүний төлөөлөгчийн хашаанд авхуулсан зураг 



1951 он. "Түүний онцгой стил бол буржгар үс"



1952 он "Monkey Business" киноны хамтран тоглогчтойгоо



1952 он "Өөрийнхөө гэрт авхуулсан зураг"



1952 он. Зурагчин Earl Theisen - той хамт  Ray Anthony - ын Мэрилин дууг сонсож байна 



1952 он "Гэрийнхээ хувцасныхаа өрөөнд авхуулсан зураг"



1952 он. 20-р зуун fox  -ын хувцасны өрөөнд 



1953 он " Lauren Bacall болон Betty Grable нарын хамт"



1953 он "Найруулагч Humphrey Bogart болон Lauren нарын хамт "Яаж саятантай гэрлэх вэ" киноныхоо нээлтийн үеэр "



1954 он. Түүний тамхи татаж буй зураг маш ховор байдаг 



1954 он. Бэйсболын тамирчин Joe DiMaggio - той гэрлэв

Joe DiMaggio Marylin Monro wedding зурган илэрцүүд


1955 он. Ресторанд өдрийн хоолоо идэх гэж буй дүр зураг 



1955 он. Тэрээр циркийн үзүүлбэрт оролцох ёстой байвч хувцас нь таарахгүй байсан учир тун хямарсан байгаа үе 



1955 он "Нью-Йорк хотын метроны буудалд"



1956 он "30 насны төрсөн өдөр"



1956 он АНУ - ын зохиолч  Arthur Miller -тэй хуримаа хийв. Тэд 1961 он хүртэл хамт амьдарсан ч салалтаар төгссөн юм. Үүнээс хойш 1 жилийн дараа буюу 1962 онд алдарт жүжигчин нас баржээ.

Холбоотой Зураг



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.