Өнөөдөр дуучин Рианнагийн төрсөн өдөр



Өнөөдөр дуучин  Рианнагийн төрсөн өдөр.  Тэрээр  1988. 02. 20 өдөр төржээ.  Хоолойны чадал цар хүрээгээрээ дэлхий дахиныг шуугиулдаг  дуучин маань анх 16 настайдаа АНУ-руу нүүсэн бөгөөд тэнд продюсер Эван Рожэрстэй танилцаж, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ.



2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д мөн эхний 10-т багтсан байна.



Түүний дараа жил ч хүрэлгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна.



Цаашлаад цомогт орсон түүний шилдэг “US number one single SOS”   шилдэг 10-т багтсан “Unfaithful, Break it Off “ single-үүд нь гаржээ.  2007 онд Рианнагийн гурав дахь цомог “Good Girl Gone Bad” дуу  нь гарсан бөгөөд  “Biilboard” 200-д шилдэг 2-т багстсан ба цомогт оржээ.



“US number one single” -үүд болох “Umbrella, Take a Bow”  болон “Disturbia”  цаашлаад дэлхийн хэмжээний хит “Single Don"t Stop The Music” дуу  нь гарсан байна. Гурав дахь цомог нь “Grammy Awards” -д 9 төрөлд нэр дэвшсэн ба “Umbrella”  дуу нь “Best Rap/Sung Collaboration”  төрөлд түүнд  “Grammy-гийн шагнал авчирсан юм.



Ингээд сайтынхаа нийт хамт олноос дуучиндаа төрсөн өдрийн мэнд хүргэж байна. Мөн та бүхэндээ түүний сүүлийн үед хит болоод байгаа дууг хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.