Цахим ертөнцийн бяцхан од Стефани
Туркийн авъяаслаг уран зураач Alya Chaglar охиноо Instagram-д алдартай болгосон бөгөөд тэрээр охин Стефанигийнхаа зургийг маш онцгой хувцас өмссөн мэт зургийг нь авж нийтэлдэг. Alya 4 настай охиныхоо хийсвэр хувцсыг бий болгохын тулд оптик хуурмаг урлагийг ашигладаг. Бүх хувцас нь жимс жимсгэнэ, ногоо, цэцэг, гэх мэт хүнсний зүйлсээр бүтээгдсэн гоёмсог даашинз, юпка зэрэг байдаг

Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ хоол хүнсээр тоглуулахгүй гэж үздэг байхад Alya Chaglar болон түүний охин Стефани нар өдөр тутмын хөгжилдөөний нэг хэсэг нь хоол хүнс юм.

Одоогийн байдлаар "instagram" хуудас нь 72 мянган дагагчтай. Сүүлийн үед охиноо алдартай одуудын хувцсыг гар доорх материалаар дуурайлган хийж өмсгөн харьцуулсан зураг авч тавьж байгаа нь дахин шинэ зүйлээр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм. Охин Стефанигийн хөөрхөн төрх, жүжиглэх авъяас нь хүмүүст маш их таалагджээ.



















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







