Хамгийн алдартай хуримын даашинзны дизайнерууд

Бүсгүй хүний гүнж болгон хувиргадаг зүйл бол хуримын цагаан даашинз. Амьдралд ганцхан тохиох чухал мөчдөө тэд энэ л цагаан даашинзыг өмсөж насан туршийн дурсамжаа үлдээдэг. Тиймээс бид үүнийг зохион бүтээдэг хүмүүс талархах ёстой. Ингээд хамгийн алдартай дизайнеруудтай танилц .

1.  Marchesa — New York

Нью- Иоркийн номер 1 брэнд. Эмэгтэйчүүдэд зориулсан гоёмсог даашинзны энэхүү брэнд нь 2004 онд Жержина Чапман болон Крэн Грег нар хамтран үүсгэсэн юм. Blake Lively, Jennifer Lopez, Penelope Cruz, Selena Gomez, Olivia Wilde, Rihanna Nikki гээд олон одууд энэхүү брэндийн байнгын хэрэглэгчид юм. 


2. Pronovias – Barcelona Spain

Испанийн алдартай брэнд. Энэхүү брэндийг Маниэл Мота үүсгэсэн . 2013 оны 08 сард тэрээр нас барсан ч түүний энэхүү брэнд алдартай хэвээр байна. Супер модел Miranda Kerr, Doutzen Kroes and Bar Refaeli энэ даашинзыг өмсөх тун дуртай байдаг аж. 



3.  Ines Di Santo – Toronto Canada

Ines Di Santo нь Италид төрсөн ч 1984 онд Канадын Торонто хотноо өөрийн бизнесээ эхлүүлж шилдэг загвар зохион бүтээгч болох эхлэлээ тавьсан юм. Түүний даашинзнууд нь эмэгтэйлэг дүр төрхөөрөө онцлог. 


4. Peter Langner – Rome

Алдарт загвар зохион бүтээгч  Peter Langner нь Dior, Lacroix, Ungaro болон Laroche шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм. Одоо Италийн нэгэн зураачтай хамтран ажиллаж байгаа аж. Түүний даашинз хатгамал оруулж өгснөөрөө онцлог бөгөөд хээнцэр харагддаг нууц нь үүнд бий гэж тайлбарлах нь бий. 


5.  Reem Acra – Lebanon

1997 оноос цэмцгэр дэгжин загваруун цуглуулгаараа гарч ирсэн нэр дизайнер Reem Acra. Түүний даашинзнууд дэлхий даяар хамгийн их борлуулттай даашинзаар тодорч байсан юм. Түүний даашинзыг олон алдартай хосууд хуримандаа өмссөн юм. Жишээ нь  Halle Berry, Angelina Jolie, Eva Longoria, Beyonce Knowles and Catherine Zeta Jones гэх мэт 


6. Jenny Packham – UK

Jenny Packham 1988 онд хуримын даашинз болон өдөр бүр өмсөх даашинзны цуглуулгаа гаргаж, өөрийн брэндийг үүсгэн байгуулсан юм. Одоо тэрээр хуримын гоёл чимэглэлийн дизайнд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Түүнийг загварыг Angelina Jolie, Eva Longoria, Reese Witherspoon, Cameron Diaz and Kaye winslet гэх мэт алдартнууд таашаан хэрэглэдэг билээ. 

7. Hayley Paige – New York

JLM компаны шилдэг загвар зохион бүтээгч  Hayley Paige дааншинзны цуглуулга нь романтик, сэтгэл булаам байдлаараа бусад даашинзнаас ялгаатай юм. 



8. Carolina Herrera – Venezuelan, American

Carolina Herrera бол гайхалтай загвар зохион бүтээгч. Jacqueline Kennedy, Michelle Obama анр анх түүний даашинзыг өмсөнөөр дэлхийд алдартай болсон юм. Тэрээр олон олон шагналын эзэн болж байсан. 




Angel Sanchez – Venezuela

Венесуэлийн алдарт дизайнеруудын нэг Angel Sanchez. Түүний загварыг Sandra bullock болон Beyonce нар өмсөж байсан юм.  Angel Sanchez- ын сүүлийн үеийн коллекцууд нь торгомсог, тороор хийж, гар урлалаар чимэгллэж өгсөн нь давуу тал болж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хонгорзул (202.179.31.91) 2016-03-17 15:40:50
goe ymaa hvn bvrin hvseld niitseh baih gej naidaj bnaa