Хааны удмын эмэгтэйчүүдийн дэгжин хувцаслалтын нууц

Хааны удмын эмэгтэйчүүд дэлхийн хамгийн дэгжин бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орно. Харин тэдний загварлаг хувцаслалтын гол нууц нь дүрэм журамд байдаг. Үүнийг батлахын тулд хааны гэр бүлийн шинэхэн гишүүн Меган Маркл болон гүнгийн авхай Кэйт Мидлетоны нарын хувцаслалтыг харьцуулжээ. 

1. Шар өнгийн даашинз 



Бусад орнуудтай хамтран ажиллах, нөхөрлөлийн уулзалтанд явахдаа Меган Маркl хурц тод өнгийн даашинзыг сонгон өмсдөг. Кэйт Мидлетон мөн адил чухал арга хэмжээнд шар өнгийн даашинз ихэвчлэн өмсдөг. Энэ өнгө нь түүний хувьд дуртай өнгүүдийг нэг байж болох юм. Учир нь  Шинэ Зеланд, Австрали орноор 3 долоо хоног аялахдаа, хүүхдүүдтэйгээ хамт гадуур алхахдаа шар өнгийн хувцас өмсөх нь элбэг. 

Ихэнх хүмүүс хэтэрхий тод гэж шар өнгөнөөс зугтах нь бий. Гэхдээ ямар ч үед тохиромжтой харагддаг гэдгийг тэд харуулж байна. 

2. Тун дэгжин малгай 



Малгай бол хааны удмын хамгийн чухал зүйлийн нэг юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн хүн бүхэн дэгжин малгай өмсөж ирэх ёстой байдаг. Хэрвээ өмсөөгүй бол үл хүндэтгэж байна гэж үздэг. Хатан хаан Елизавет II малгайгүй гарсан зураг тун ховор байдаг бөгөөд энэ нь уламжлалт хэв маяг, дүрэм журамтай холбоотой. Тиймээс тэднийг олноос онцгой, түмнээс төгөлдөр харагдахад хамгийн ихээр нөлөөлдөг гэж хэлж болох юм. 

Улиралдаа тааруулан, хувцасандаа зохицуулан хэв маяг, гоёл чимэглэл, загвар нь өөр өөр байдаг. Та ч гэсэн өөрийн хүрэм, хувцасандаа тохируулан малгай сонговол дэгжин харагдана гэдэгт итгэлтэй байна. 

3. Геометрийн дүрс бүхий юпка 



Геометрийн дүрсүүд уйтгартай сонгодог загварыг илүү сонирхолтой, загварлаг харагдуулдаг. Үүнийг Кэйт Мидлетон болон Меган Маркл нарын хувцаслалтаас харж болно. 

 Хэрвээ та оффис хувцас өмсдөг бол өвдөг шүргэсэн урт юпкээ ийм загвартай сонгож болох юм шүү 

4. Нимгэн цув 



Нимгэн цув бол дэлхийн бүх л эмэгтэйчүүдийн шүүгээнд байх ёстой хувцас юм. Эмэгтэйчүүд ч үүнд дуртай байдаг. Ийм төрлийн хувцас нь эмэгтэйлэг, гоёмсог,  биеийн галбирыг зөв сайхан харагдуулдаг шүү дээ. Дээрх зураг Кэйт Мидлетоны жирэмсэн үеийн зураг. Давхар биетэй, бүсэлхий хэсгээрээ таргалалттай эмэгтэйчүүдэд сул загвартай  нимгэн цув өмсөхөд сайхан харагддаг бол бүстэй , нарийн тайлтай загвар ч элбэг байдаг. 

5. Саарал өнгийн пальто ба малгай 



Саарал өнгийн сонгодог пальто нь уламжлалт хэв маягийн загвартай байдаг. Дэлбэгэр эсвэл албаны дэгжин малгай өмссөн ч зохицох бөгөөд эмэгтэйлэг, дэгжин харагдуулдаг. Хааны удмын эмэгтэйчүүдийн эдгээр хувцаслалтаас санаа аваарай 

6. Майк болон хүрэм 



Майк гадуур нь пиджак хүрэм өмсөх нь одоо цагт хамгийн түгээмэл хувцаслалтын нэг болсон. Урт хүрэмийг бодвол богино загвартай нь илүү орчин үеийн харагддаг. Меган Маркл, Кэйт Миддлетон нар Канадын албан ёсны аялалын үеэр ингэж хувцасласан байна. 

Ажил хэрэгч эмэгтэйчүүд ингэж хувцаслахад илүү тохиромжтой байдаг. 

7. Цагаан эмжээртэй хар хөх пальто 



Бараан бүдэг өнгийг сайхан харагдуулахын тулд тод цайвар өнгөтэй хослуулсан байдаг. Ялангуяа хар хөх өнгийг цагаан өнгөтэй хослуулах нь илүү дээд зэрэглэлийн дэгжин харагдуулдаг. Кэйт  Харленд дахь Хүүхдийн Хөгжлийн Төвд очихдоо ингэж хувцасласан бол Меган албан ёсны аялалын үер ийм төрлийн пальто сонгожээ. 

Хэрвээ бүсгүй таны хувьд цагаан өнгө зохимжгүй санагдаж байгаа бол саарал гэх мэт цайвар өнгийг ашиглаад үзээрэй. 

8. Нарийн судалтай саарал өнгө 



Судалтай саарал өнгө нь олон эмэгтэйчүүдийн дуртай өнгө болоод байгаа. Кэйт Мидлетон сонгодог, уламжлалт загвартай хүрэм өмссөн хэдий ч хэт албаны бус сонирхолтой харагдаж байгаа нь энэхүү өнгөтэй холбоотой. 

9. Гоёмсог торон даашинз 



Ил тод ханцуй, нягт нямбай доторлогоо бүхий даашинз. Баяр, үдэшлэгт тун тохиромжтой. Даруу боловч загварлаг харагдуулдаг. Жишээ нь Кэйт уламжлалт загвартай, өвдөг хүрсэн урттай, урт ханцуйтай, хоолой хэсэг нь битүү даашинз өмссөн хэдий ч уйтгартай харагдахгүй байгаа биз...

10. Жижигхэн хар даашинз 



Хар даашинз бүх л төрлийн арга хэмжээ, баяр ёслол, өдөр тутамд хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ дагалдах хэрэгслүүдийг маш бодож тохируулан авах хэрэгтэй.  Жишээ нь бүс, хүзүү нь V хэлбэрийн байх гэх мэт. Мөн хар өнгийн даашинз цулгуу хар байснаас гялалзсан гоёмсог цагаан утас, багахан чимэглэлтэй байхад зурган дээр тун сайхан харагддаг гэдгийг хэлмээр байна. 

11. Жинсэн өмд ба цагаан цамц 



Байнга л албаны, дэгжин, загварлаг байх уйтгартай. Мэдээж хаяа ч гэсэн энгийн, чөлөөтэй хувцаслах тун сайхан байдаг. Гэхдээ мөн л хувцаслалтын дүрмээ мартаж болохгй. Хэдий чи чөлөөтэй хувцасласан ч сайхан, эрхэмсэг харагдаж байх ёстой. Хааны удмын эмэгтэйчүүд чөлөөт хувцас өмсөх нь ховор байдаг.  Тэмцээн уралдаан, наадам, чөлөөт үедээ ингэж хувцасладаг. Жинсэн өмд, цагаан цамц нь чөлөөт хирнээ ажил хэрэгч харагдуулдаг. 

12. Цэнхэр даашинз 



Цэнхэр өнгө зурган дээр, байгалийн өнгөнд хамгийн сайхан харагддаг өнгө. Кэйт Мидлетон цэнхэр өнгийн хувцас өмсөх нь цөөнгүй бөгөөд түүний хамгийн дуртай өнгө нь гэж хэлж болмоор. Нэмээд хэлэхэд Диана гүнжээс түүнд ирсэн үнэт бөгжний чулуу ийм өнгөтэй. Тиймээс бөгжтэйгээ хослуулахын тулд энэ өнгийг сонгодог ч байж мэдэх юм. Гэхдээ энэ өнгөнд дагалдах хэрэгслийг тун болгоомжтой сонгох хэрэгтэй. Цаг, ээмэг зүүлт , гутал, цүнх ...  гэх мэт

Тэдний хэн нь илүү сайхан хувцасан гэж та бодо байна...

Өдөр бүр дэгжин, загварлаг алхацгаая 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.