АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Милина Трамп

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 270 мандатыг авч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн AP зарлалаа.Харин шинэ тэргүүн хатагтайн тухай мэдээллийг танд хүргэе...


Милина Трамп нь 1970 оны 4-р сарын 26-нд Словенид төрсөн. Түүний аав нь Словенийн Коммунист намын гишүүн бөгөөд машин мотоцикл үйлдвэрлэдэг төрийн өмчит компаныг удирддаг байжээ. Харин түүний ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт загвар зохион бүтээгч байжээ. Милина Любляна дунд сургуульд гэрэл зураг, дизайны чиглэлээр суралцаж их сургуульд нь нэг жил суралцаж байгаад загвар өмсөгчийн карьераа хөөжээ. Тэрээр 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд Италийн Милан хотын загварын агентлагийн модел байв. Тэрээр Словени, Франц, Герман, Серб, Англи гэсэн таван хэлтэй гэнэ.

 


Анх 1996 онд АНУ-д ирж байсан. Дональд Трамптай 1998 оны загварын долоо хоногийн үеэр танилцаж байжээ. Дональд хуучин эхнэр Марла Мафлисээс салаагүй байсан юм. 2000 онд Дональдын сурталчилгаанд оролцож байсан ба түүнээс хойш байнга хамт байх болжээ. Тэд 2005 онд албан ёсоор гэр бүл болсон бөгөөд 2006 онд Милина албан ёсоор АНУ-ын иргэншилтэй болжээ. Тэд Баррон Ульям хэмээх нэг хүүтэй аж.

 

Милина 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд маш их үүрэгтэй оролцсон бөгөөд нөхрийгөө АНУ-ын Ерөнхийлөгч болж, ард түмэндээ тусалж чадна хэмээн хэвлэлээр ярилцлага өгч, кампанит ажлын үеэр байнга хамт явж, олон нийттэй харилцах ажилд нь тусалсан юм

 

Ингээд  Дональд Трамп ялалт байгуулж, АНУ-ын Шинэ Ерөнхийлөгчөөр тодорч,  Үзэсгэлэнтэй Милина Трамп АНУ-ын шинэ тэргүүн хатагтай боллоо
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (66.181.191.208) 2016-11-09 17:50:41
ЗӨВ ШҮҮ