Та ямар төрлийн дотуур хувцас өмсдөг вэ?

Хүн бүр өөрийн биед тухтай дотуур хувцасыг илүүд үздэг . Гэхдээ бид өөрсдөө ч мэдэхгүй сонирхол татсан, дуртай загвараа сонгосон байдаг бөгөөд давамгайлан сонгодог дотуур хувцас чинь таныг хэн бэ гэдгийг тодорхой хэмжээнд илтгэж байдаг ажээ. Энд эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 10 төрлийн дотуур хувцасыг сонирхуулж байгаа бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанар, зан байдлыг илүү сайн мэдэж аваарай. 

thumb bikini

T-String



Ийм загварын дотуур хувцас биед хэр тухтай байдаг вэ?  Гэхдээ л энэ загварыг сонгодог эмэгтэйчүүд цөөнгүй. Та өөртөө итгэлтэй, биеэ даасан бүсгүй юм. Тун цөөн тооны эмэгтэйчүүд л үүнийг хадгалах гэж авдаг байх. 

G- string 



Энэ төрлийн дотуур хувцас өмсдөг бүсгүйчүүдэд ажлын салбар дээр хамгийн тэнцвэртэй байж чаддаг. Ямар үед нь ур чадвараа харуулах уу, ямар үед нь өөрийгөө нуух вэ гэдгээ тун сайн мэддэг овжин эмэгтэй юм. 

Thong



Хувийн орон зайтай байх дуртай. Аливаа зүйлд хэт шуналгүй. Мөрөөдөлдөө хүрэх хүсэл эрмэлзэл багатай бөгөөд зоригтой алхам хийх бүрт ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол шууд хойш тавьж, тайван байхыг илүүд үздэг. Гэхдээ та хичнээн хол явсан ч айхааргүй зоригтой эмэгтэй  юм. 

Tanga



Уламжлалт хэв маягаар амьдардаг хэдий ч дэвшилтэт, задгай сэтгэхүйтэй эмэгтэйчүүд энэ төрлийн дотуур хувцас өмсдөг. Амьдралдаа амар амгалан байхыг илүү чухалчилдаг бөгөөд нээлттэй байдал, шударга зан чанар чинь таныг онцгой санагдуулдаг. 

 Bikini 



Адал явдалд үргэлж бэлэн байдаг, хөгжилтэй, өөдрөг эмэгтэй. Гэнэтийн төлөвлөгөө гарахад шууд л бикини төрлийн дотуур хувцас өмсөхөд тохиромжтой байдаг. Өөрийнхөөрөө байх дуртай, баяр жаргал, гуниг зовлонгийн аль нь ч тохиолдсон сэтгэл санаагаа хэвийн байлгах чадвартай. 

Cheeky 



Энэ төрлийн дотуур хувцас өмсдөг эмэгтэйчүүд хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Тун  ухаалаг, спортоор хичээллэх дуртай бөгөөд амьдралдаа шинэ, хөгжилтэй зүйлийг туршиж үзэхээс хэзээ ч татгалздаггүй. 

Hipster



Хүнд байх ёстой хамгийн сайн сайхан зан чанарууд таньд заяажээ. Бүхий л давхаргын хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг, эелдэг, ухаалаг нэгэн. Олон төрлийн авъяас , ур чадвар чинь эргэн тойрны хүмүүсийн гайхашралыг төрүүлдэг аж. 

Boyshorts



Сонгодог мэдрэмжтэй, хөгжилтэй эмэгтэй. Өөрийгөө хэрхэн хөгжилтэй байлгахыг мэддэг нэгэн. Олны дунд шооч байж чаддаг. Энэ нь танд таалагддаг ч  үүнийгээ тун сайн хянах чадвартай юм. 

The brief



Зугаа цэнгэлээс илүү амар амгалан амьдралыг илүүд үздэг. Амьдралын гайхамшиг, сайн сайхны тухай бодох дуртай бөгөөд үүгээрээ өөрийгөө ч тайтгаруулж чаддаг эмэгтэй. 

Hight - waist



Өндөр суудалтай дотуур хувцас өмсдөг эмэгтэйчүүд амьдралын аз жаргалтай талыг харахыг эрмэлздэг гэгээлэг сэтгэлгээтэй байдаг. Таныг бусад хүн юу гэж бодох тийм ч чухал биш санагддаг бөгөөд өөрийнхөө байж чаддаг эмэгтэй юм. Өөрөө өөртөө таалагдах нь хамгийн чухал гэж боддог. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.