300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна
Нийслэлийн
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 ортой төрөх эмнэлгийн
барилга баригдаж байгаа билээ. 2013
оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны
өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 300 ортой төрөх эмнэлгийн
барилгын зураг төслийг “Дархан строй” ХХК, “Марс констракшн” ХХК-ууд хийсэн бол
барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэх
юм.
Шинээр баригдаж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм байна. А блок найман давхар, Б, М, Г блокууд долоон давхар байна. Харин Д блок нь хоёр давхар байхаар төлөвлөгджээ. Үлдсэн Е блок нь нэг давхар байна. Мөн хүчилтөрөгчийн дэд станцын Ж блокыг ч барихаар барилгын зураг төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






