Арьсаа хэрхэн цайруулж, гэрэлтсэн болгох вэ?

Зунжин хөдөө гадаа явж борлосон арьсаа хэрхэн цайруулж, гэрэлтсэн болгох вэ гэж бодож байна уу? Зөвхөн халуун нарнаас бус байгаль орчны бохирдол, химийн орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, хоолны дэглэм, хоол тэжээлийн дутагдал зэрэг олон шалтгаанаас болж арьс харладаг. Тиймээс та бүхэн дэлгүүрээс цайруулах үйлчилгээтэй химийн орцтой тос худалдаж авахаасаа өмнө эдгээр аргыг гэртээ туршаад үзээрэй. 

1. Нимбэг орсон тэжээлийн цайруулах маск бэлдэх нь: 

1. 

How to lighten skin naturally


- Нимбэг бол байгалийн хамгийн сайн цайруулах үйчилгээтэй жимс. Батганы соривыг бүдэгрүүлж, хар толбо, сэвхийг багасгадаг. Нимбэг нь витамин С агуулдаг учир агуулдаг учир арьсны эсийн өсөлтийг дэмждэг. 

- Харин өргөст хэмх нь аскорбины хүчил, витамин С агуулдаг бөгөөд арьс дээр тайвшруулах үйлчилгээтэй, улаан лооль наранд түлэгдсэн арьсанд тохиромжтой байдаг. 

- Зандан модны нунтаг нь  арьсыг зөөлрүүлж, өө сэвийг арилгаж, зөөлрүүлэхэд тусалдаг.


lemon for regular to oily skin

Танд хэрэгтэй зүйлс: 

Улаан лоолийн шүүс /байгалийн элдэв орцгүй/ - 1 халбага 
Өргөст хэмхийн шүүс - 1 халбага 
Зандан модны нунтаг - 1  халбага 
Нимбэгний шүүс - 1 халбага 

Алхам1: Улаан лооль, өргөст хэмх, нимбэгний шүүсээ хэмжээг нь тааруулан саванд хийнэ 

Combine lemon, cucumber, and tomato juice in a bowl

- Эхлээд нимбэгний шүүсээ хийгээд 1 халбага өргөст хэмхний шүүсээ нэмээд хутгана. 
- Одоо улаан лоолийн шүүсээ нэмнэ

Алхам:2 Занданмодны нунтагаа хийгээд сайтар хутгана 

Add sandalwood powder and mix

- Ингээд бүх орцуудаа сайтар холь хутгаад маск бэлэн болно 

Алхам3: Нүүрэндээ түрхэх 

Apply on face with a brush

-  Багс ашиглан нүүрэндээ жигд түрхэнэ 
- 15 - 20 минут амраана 
- Бүлээн усаар угааж цэвэрлээд дараа нь чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ. Маскыг 7 хоногт 3-4 удаа түрхсэний дараа үр дүн мэдрэгдэх болно 

2.

lemon for regular to dry skin

Лаванда цэцгийн тос /антиоксидантаар баялаг/- 2 дусал 
Нимбэгний шүүс /байгалийн гаралтай/ - 2 халбага 
Хуурай сүү /сүүний хүчил агуулсан/ - 1 халбага  

Алхам 1: Орцуудаа хэмжээг нь тааруулаад нэг саванд хийнэ 

Combine milk powder, lemon juice, and lavender oil in a bowl

-  Эхлээд хуурай сүүн дээрээ 2 халбага нимбэгний шүүсээ хийнэ 
- Дээрээс нь 2 дусал лавандагийн тосоо хийнэ 

Алхам2: Орцуудыг сайтар хутгана  

Mix well and apply

- Орцууд хоорондоо уусаж смүүти болтол сайн хутгах хэрэгтэй 
- Бэлэн болсон маскаа багс ашиглан нүүрэндээ жигд түрхэнэ 
- 20-25 минут амраана 
-  Бүлээн усаар угааж цэвэрлээд дараа нь чийгшүүлээрэй 

3. 

CLemon for Use as an Exfoliant

Өндөг /арьсыг цайруулна/ - 1ш
Бор элсэн чихэр /гуужуулах үйлчилгээтэй/ - 2 халбага 
Нимбэгний шүүс/байгалийн өнгийг сэргээх үйлчилгээтэй/- 1 халбага 

Алхам1: Өндгийг гадаргаас нь цэвэрлэнэ 

Extract egg whites

- Өндгийг хагалахдаа болгоомжтой хагалаад цагаан хэсгийг нь ялгаж аваад шарыг нь хальсанд үлдээнэ. 

Алхам2: Үлдсэн орцоо нэмнэ 

Add lemon juice and brown sugar

- Бэлдсэн өндөгний цагаан дээрээ нимбэгний шүүс болон 2 халбага бор элсэн чихрээ нэмээд сайтар найруулна. 

Алхам3: түрхэх 

Mix well and rub the scrub on your skin to gently exfoliate.

-  Бэлэн болсон маскаа түрхээд үрж өгнө
- 10 - 15 минут амраагаад цэвэрлэнэ 
- Долоо хоногт багадаа 1 удаа энэ маскийг тавьбал арьсыг гялалзуулж, өнгийг сэргээж өгнө 

Анхааруулга: Нимбэг болон бусад цайруулах үйлчилгээтэй маскийг хэрэглэсэний дараа наранд бүү яваарай. Үнэхээр явах шаардлагатай байгаа бол заавал нарны тос түрхэхийг зөвлөж байна. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.