Гэрийн нөхцөлд бөмбөг ашиглан хийх нурууны дасгал
Нуруу нь өвддөг хүмүүст бөмбөг ашиглан хийх хялбархан дасгалыг санал болгож байна. Эдгээр дасгалууд нь нурууныхаа хэсгийг бэхжүүлэх гайхалтай арга юм
Иогийн шалны дэвсгэр мөн хөнгөн дасгалын бөмбөг ашиглаарай.

Доош харж хэвтэн бөмбөгөө барин урагш гараа сунга. Таны толгой бөмбөгтэй нэгэн чигт байх ёстой.
Хөлөө шулуун байлгана. Биеэ чадах хэмжээгээрээ урагш сунгаарай.

Бөмбөгөө гартаа барин хөл гараа зэрэг дээш нь өргөнө 1мин орчим болно. Энэ үед таны нурууны булчингууд ажиллаж байх ёстой.

Дасгалаа 3 удаагийн оролтоор 10 удаа хийж гүйцэтгээрэй. Нуруунд тань ачаалал их ирэх боловч энэ нь маш үр дүнтэй юм.

Бөмбөгийг газар байрлуул. Орон зай чөлөөтэй талбайд байх хэрэгтэй. Энэхүү дасгал хийхийн тулд таазны хэмжээ өндөр байх шаардлагатай. Гудас хэрэглэх шаардлагагүй.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно.

Өвдөгөө түгжин доош тонгойн бөмбөгөө авна.

Бөмбөгөө барин гараа дээш сунгаж өлмий дээрээ зогсон чадах хамгийн өндрөөрөө нуруугаа тэнийлгэн гэдийгээрэй.

Гүнзгий амьсгаа аваад гаргахдаа бөмбөгөө газарт буулгана.

Дасгалаа 3 удаагийн оролтоор 10 удаа хийгээрэй. Нурууны хэсгийн бүх булчинг суллаж амрааж өгнө.

Йогийн шалны дэвсгэр, бөмбөг, гартаа хүндрүүлэгч бэлдээрэй. Хүндрүүлэгч хэтэрхий хүнд байж болохгүй.

Сунайх байрлал аван нэг гараа бөмбөг дээр тулан нөгөө гараараа хүндрүүлэгчээ барин гарийн булчингаа хөгжүүлдэг шиг цээжрүүгээ шахан дасгалаа хийгээрэй.



2 гараа ээлжлэн 3 удаагийн оролтоор 10 удаа давтан хийгээрэй. Энэхүү дасгал нь таны биеийн бүх арын булчингуудад нөлөөлөх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







