Ханхүү Харри, гүнгий авхай Меган Маркл нар анхны хүүхдээ өлгийдөн авна
Ханхүү Харри болон гүнгийн авхай Меган нар Австрали, Шинэ Зеланд, Тонга зэрэг улсуудаар зочилж байгаа билээ. Энэ үеэр тэд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа олон нийтэд албан ёсоор зарлажээ. 2019 оны хавар хааны гэр бүлийн нэгэн шинэ гишүүн мэндлэх юм.

Тэднийг албан ёсоор зарлахаас өмнө олон нийт хэдийнэ анзаарсан байв. Учир нь Меган Маркл сүүлийн үед үргэлж сул загвартай даашинз өмсөж, хумсаа будахгүй болсон юм. Ханхүү Сиднейд байхдаа эхнэрээ хөл хүндтэй болсоныг сонсоод ямар мэдрэмж авсан тухайгаа хуваалцсан бөгөөд хэсэгхэн хугацаанд багахан цочролд орсоноо нуугаагүй юм. Тэрээр хэлэхдээ " өнгөрсөн жил бороотой сэрүүн өдрүүд байсан бол харин өнөөдөр би үнэхээр азтай байна. Сиднейд нар ээсэн сайхан өдөр болж байна, энэ гайхалтай цаг агаарт баярлалаа" хэмээн ярианыхаа дундуур үнэхээр аз жаргалтай байгаагаа илэрхийлжээ.


Албан ёсоор мэдээлэл хийсний дараа гүнгийн авхай Brandon Maxwell - ын сул загвартай даашинз өмсөж , Диана гүнжийн ээмгийг зүүж олны өмнө гарч ирсэн юм.

Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа хосуудад хаан, ханхүү, гүн, гүнгийн авхай гээд хааны удмын бүхий л гишүүд аз жаргал, сайн сайхныг хүсчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







