Туркийн олон ангит ”ЭЭЖ” киноны бяцхан охин Beren Gökyıldız

Берен Гёкйылдыз бол бидний сайн мэдэх "ээж" кинонд Турна, Мелек гэдэг хэрсүү охины дүр бүтээдэг. Тэрээр энэхүү киногоороо үзэгчдийн хайрыг хүлээж Турк улс дахь хамгийн бяцхан алдартан болсон юм. Тэрээр 2009 оны 8  сарын 29-нд Стамбул хотод төржээ. Одоо тэрээр 9 настай. Ээж кинонд тоглохдоо 7 настай байсан юм. Бяцхан Берен 2014 онд “Миний нөхрийн гэр бүл“ кинонд дүр бүтээж, Үүний дараа 2016 онд “Ээж“ цуврал кинонд  400 гаруй охидтой өрсөлдөж, тус киноны  Мелекийн дүрд тоглох эрхтээ болж байсан юм. 



Тэрээр 2015 онд “Istanbul Gelişim University“ авардсаас “2005 оны хамгийн алдартай хүүхэд“-ээр тодорсон бол 2016, 2017, 2018 онуудад “Шилдэг уран бүтээлч хүүхэд“ шагналын эзэн болжээ. 



Берен Гёкйылдыз одоо Ерөнхий боловсролын сургуульд сурдаг.  Бяцхан Берен Гёкйылдыз кино бүтээл төдийгүй сошиалд ч олны танил нэгэн юм. Түүний инстаграм хуудсыг 600,000 гаруй хүн дагадаг ажээ. Тус цувралд долоон настай Мелекийн дүрийг бүтээхдээ Берен долоон настай сургуулийн сурагч байжээ. 


 2017 онд “Our story”, 2018 онд “Kizim” зэрэг бүтээлд тоглосон юм. Бяцхан охин 2016 онд “Ээж” цувралд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Нас нь хэдий балчир ч, түүний авьяас чадвар Туркийн кино урлагийн “Best child actor award” наадмын шилдгийн шагналыг түүнд авчирсан юм.

111111111111










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.