Эмэгтэй хүн бүрийн санаж явах гурван зүйл
Хоёр. Хэзээ ч моодноос гардаггүй хувцас гэж байдаг.
Үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг хувцас загвар, моодыг тэр бүр дагах
боломжгүй. Иймд нэрт загвар бүтээгч, дизайнер нар хэзээ ч моодноос
гарахгүй хувцасыг сонгох нь дээр гэж үздэг.
Үүнд: Хар даашинз, өмд, свитер цамц, шулуун банзал,
цагаан цамц, цув зэрэг нь ямар ч насны хүн хаана ч өмсөж болдог хамгийн
нийтлэг бөгөөд моодноос хоцрогддоггүй.
Гурав. Хүрэн бор тень, цайвар пудр хэзээ ч
хоцрогдохгүй. Нас ахиж буй эмэгтэйчүүдэд зөвлөхөд хэзээ ч нүүрэндээ
эрсдэлтэй туршилт бүү хийгээрэй. Үүнд: Хөх цэнхэр, хурц
тод өнгийн нүдний тень, хацар өнгөлөгч үнэмшмээргүй дэрэвгэр сормуус,
час улаан уруулын будаг зэрэг орно. Эдгээр нь таны яльгүй үрчлээсийг
улам тодруулж, томруулж харагдуулна. Харин бүдэг хүрэн тень, цайвар
пудр, нүдэнд хэт тусахааргүй завсрын өнгийн уруулын будаг зэрэг нь таныг
илүү үзэсгэлэнтэй, цэмцгэр харагдуулах болно.
ЭС: hunnu.mn







