”Дэлхийн мисс 2018” тэмцээнд Пуэрто-Рико улсаас оролцож буй гоо бүсгүй
"Miss World 2018" тэмцээнд Пуэрто-Рико улсыг төлөөлөн Dayanara Martínez Rosado гэх 25 настай бүсгүй оролцож байна. Мартинез 1993 онд Пуэрто-Рико улсын Кановарас хотод төржээ. Тэрээр одоогийн байлдаар шилдэг 15 бүсгүйн 2-р байранд бичигдээд байна. Тэрээр англи, испани, франц гэх 3 хэлээр ярьдаг мөн хятад хэлийг сурч байна. Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд зүрх судасны мэс засалч болохоор суралцаж байгаа.

Тэрээр "Miss World Puerto Rico 2018" тэмцээнд тэргүүн байр эзэлснээр "Дэлхийн Мисс 2018"-д оролцох эрхтэй болсон юм. Түүний "зорилго бүхий гоо сайхан" номинацид нэр дэвшсэн үйл ажиллагаа нь Пуэрто-Рикогийн Мияагийн хар салхины дараа болсон гамшгийн хүнд нөхцөлд Stefano Steenbakkers гэх сантай хамтран хийсэн ажил нь ихээхэн нөлөө бүхий сайн ажил болсон юм. Түүний авъяас нь төгөлдөр хуур тоглож дуулах сонирхолтой.

Мөн Тэрээр Перугийн Ричард их сургуулийн Эрүүл мэндийн анагаахын их сургуулийн анагаах ухааны эрүүл мэндийн хөтөлбөрийн үнэлгээ, судалгаа шинжилгээний мастерийн зэрэгтэй
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.














.jpg)










