Барак Обама хүүхдийн эмнэлгүүдээр зочилж, бэлэг тараажээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама зул сарын баярыг тохиолдуулан лхагва гаригт /2018.12.19/ Вашингтон дахь хүүхдийн эмнэлгүүдээр явж, хүүхдүүдэд бэлэг тараалаа. Обама Сантагийн малгай өмсөж, “Хо хо хо, Зул сарын мэнд хүргэе” хэмээн хүүхдийн тасгуудаар оржээ.



Барак Обама баярласан хүүхдүүд “Зул сарын дуу”-г дуулж баярласнаа илэрхийлсэн байна. Өмнө нь Мишель Обама хүүхдийн эмнэлгүүдээр явж хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан бөгөөд энэ удаа Барак Обама тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, өөрийн биеэр бэлэг тараажээ.



Мөн тэрээр “Миний цаа буганууд цасанд гацсан. Гэхдээ л би та бүгдийг зорьж ирлээ. Бүх хүүхдүүдтэй, хүмүүстэй уулзах хүсэлтэй байна” гэж хошигносон байна.



Эх сурвалж: http://www.ugluu.mn/363012.html
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.9.42.217) 2018-12-25 17:59:00
kkk гоё байна