АНХНЫ САРЫН ТЭМДЭГ

Сарын тэмдэг гэдэг нь биднийг эрчүүдээс ялгаж өгдөг гайхамшигтай бэлэг юм. Анхны сарын тэмдэг нь 12-15 настайд ирдэг. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан 21-28 хоногийн давтамжтайгаар 3-5 хоног үргэлжилдэг. Сарын тэмдэг ирсэн үед бэлгийн ариун цэврийг маш ихээр сахиж, ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
Цус нь бактери үржих таатай тэжээллэг орчин болдог учир бэлэг эрхтнээ зориулалтын шингэн савангаар угааж заншаарай. Сарын тэмдгийн үед зарим охидод бага зэргийн өвдөлт, эмзэглэл илэрдэг. Энэ нь айгаад байх зүйл биш. Хэрвээ их өвдөлттэй, цус ихээр гарч байвал эмэгтэйчүүдийн эмчид заавал хандаарай.
Анхны сарын тэмдэг ирснээр охид жирэмслэх чадвартай боллоо гэсэн дохио өгч байгаа юм. Энэ үеэс охид та бүхэн ээжтэйгээ эгчтэйгээ дотно харилцаж, цаашид эмэгтэй хүн байхад юу юу анхаарахыг ярилцаж байгаарай.
Эмч Ш. Булган
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







